MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Орхон аймгийн 2018 оны онцлох үйл явдлууд

    Орхон аймгийн 2018 оны онцлох үйл явдлууд

    2018-12-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     2018 онд Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн 22 тэрбум төгрөгөөр 120 гаруй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. Үүнээс зарим ажлыг онцлон хүргэж байна.

      Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

    Орон нутгийн төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Цагаанчулуут багт шинээр 280 хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгт Цагаанчулуут, Рашаант, Уртынгол багийн хүүхдүүд суралцаж буй. Мөн 928 хүүхдийн багтаамжтай сургууль, Яргуйт, Баянбулаг, Булаг багт тус бүрт 150 хүүхдийн цэцэрлэг, 16 дугаар сургуулийн дэргэхэд спорт заал, 315 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлыг эхлүүлээ.

       2000 гаруй иргэн түр болон байнгын ажлын байртай боллоо

    Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар 2018 онд35-аас дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч 55 иргэнд 162 сая төгрөг, малчин 7 өрхөд малхудалдаж авахад нь зориулж 30 сая төгрөг, залуучуудын гарааны бизнесийг дэмжиж 5 иргэнд 40 сая төгрөг, 15-24  насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж 4 иргэнд 12 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 19 иргэнд 55 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг, 5 ахмадад 15 сая төгрөг, зөвлөх үйлчилгээнд 29 ахмадыг хамруулж  13.4  сая төгрөг зарцуулж нийт 2000 гаруй иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангалаа.

    “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”  гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая  төгрөгийн ашигтай ажиллав

    Аймгийн Засаг даргын санаачилгаар 2017 онд байгуулагдсан “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар энэ онд 50 орчим тонн гагнуурын электрод үйлдвэрлэж 140 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.Тус парк олсон ашгаа орон нутгийн бизнес эрхлэгч иргэн, ААНБ-уудад хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор төлөвлөж байна.  

       “Эрүүл Эрдэнэт хүн”  аян өрнөж байна

    Орхон аймагт зонхилж буй ходоод, улаан хоолой, элэгний хорт хавдар болон бэлгийн замын халдварт өвчин, уушгины сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын ивээл дор “Эрүүл Эрдэнэт хүн” аяныг хэрэгжүүлж байна. Үүнд:  1.Элэгний хорт хавдарыг эрт үед нь илрүүлэх зорилгоор эрсдэлт бүлгийн 1000 хүнийг элэгний эхо үзлэг, оношилгоонд хамруулж  элэгний хатууралтай  196 иргэнийг хяналтад авч үүнээс хорт хавдарын шинж илэрсэн  25 тохиолдлыг бүртгээд байна.

    Хөдөө орон нутгаас Орхон аймаг анх удаа хүүхдийн эмнэлэгтэй болов

    Улсын төсвийн 4 тэрбум 200 сая төгрөгөөр “Цомбон тоосго” ХХК-ийн гүйцэтгэлээр Орхон аймаг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй боллоо. Зоорийн давхартайгаа нийлээд таван давхар уг барилга орчин үеийн техник, тоног, төхөөрөмжөөр бүрэн хангагдсан юм. 

    Монгол Улсаас Орхон аймаг анх удаа өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судаллаа

    Монгол Улсаас Орхон аймаг анх удаа “Сэтгэлийн анир” төслийн хүрээнд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг судалж сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, сургалтад хамрууллаа. “Сэтгэлийн анир” төсөл  2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 24 сургуулийн 8-12 дугаар ангийн 6000 гаруй сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн Нийгмийн Эрүүл мэндийн төвд “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” нээж өсвөр насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

    Авто машины хөдөлгөөн ихтэй хэсгүүдэд шинээр зам барилаа

    Энэ онд Орхон аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр “Баян” худалдааны төвөөс Сүмийн уулзвар хүртэлх 540  метр үргэлжлэх хатуу хучилттай авто зам, Уртын гол, Их залуу, Булаг багт нийтдээ 3 км үргэлжлэх сайжруулсан шороон замын ажил хийгдлээ. Хатуу хучилттай авто зам барихад 392.3 сая, сайжруулсан шороон зам барихад 70,7 сая орчим төгрөг тус тус зарцуулсан юм. Мөн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Цагаанчулуут баг буюу 7А хорооллын 2 эгнээ замыг 4 эгнээ болгон өргөтгөж явган зам, дугуйн замыг шинээр байгууллаа.

    3.3 км үргэлжлэх үерийн усны суваг шинээр байгууллаа

    Энэ онд орон нутгийн төсвийн 1 тэрбум төгрөгөөр Шанд багт 400 метр, Наран багт 700 метр, Рашаант багт 400 метр, Согоот, Бүрэнбүст багт 1411 метр, Булаг багт 338 метр буюу нийтдээ 3,3 км орчим үргэлжлэх үерийн усны бетонон сувгийг шинээр байгууллаа.

    19 байршилд амралт чөлөөт цагийн талбай байгууллаа

    “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд орон нутгийн төсвийн 800  орчим сая төгрөгийн хөрөнгөөр 19 байршилд тоглоомын талбай болон сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын ажил хийгдлээ. Уг ажлын гүйцэтгэгчээр 14 компани ажилласан бөгөөд эдгээр нь бүгд орон нутгийн аж ахуйн нэгжүүд юм.


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Д.Батлут: Хууль, дүрэм зөрчсөн найман дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

    2020-02-29 07:36:55

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор зургаан хүнийг шагналаа

    2019-12-31 04:04:17

    “Хайртай” төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжлээ

    2019-09-05 03:18:24

    Улсын Онцгой комиссоос Орхон аймагт гүний худаг, авто машин, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлээ

    2019-03-09 22:47:16

    Улсын Онцгой комиссоос Орхон аймагт гүний худаг, авто машин, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлээ

    2019-03-09 22:47:15

    Орхон аймгийн 2018 оны онцлох үйл явдлууд

    2018-12-23 22:06:43

    ОРХОН АЙМАГ ЭМНЭЛЭГ, ОНЦГОЙ, ЦАГДААГИЙН ДУУДЛАГЫН ТӨВИЙГ НЭГ ДОР ТӨВЛӨРҮҮЛНЭ

    2018-11-12 23:06:43

    Төрийн албан хаагч зарчимч, бүтээмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэйг онцлов

    2018-10-26 01:31:27

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!