MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Төрийн албан хаагч зарчимч, бүтээмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэйг онцлов

    Төрийн албан хаагч зарчимч, бүтээмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэйг онцлов

    2018-10-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд 30 гаруй байгууллагын 450 орчим албан хаагч оролцсон юм. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс төлөөлөл оролцож аймгийн хэмжээнд ажиллаж буй албан хаагчдад мэдээлэл өглөө.  

    Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчид хууль бус үйлдлээс хол байж төрийн албан хаагчийн ёс зүйгээ ягштал баримтлах шаардлагатай. Нөгөө талаас бид төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад анхаарах болно. Та бүхнээс би ажлын төлөө гэсэн сэтгэл, ур чадвар ёс зүй, сайн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг шаардана” хэмээн онцоллоо. Мөн төрийн албан хаагч зарчимч, хариуцлагатай, бүтээмжтэй байх хэрэгтэй гэлээ.

    Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төрийн чиг үүрэг бүхий 90 гаруй байгууллагад 4400 орчим хүн ажиллаж байна. Зөвлөгөөнд оролцож буй Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газраас төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх чиглэлд маш их анхаарал хандуулж буй. Иймд төрийн албан хаагч та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээрэй” гэлээ.

    “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-өөр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Төрийн албаны шинэчлэл, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт, Төрийн албан хаагчдын ажлын байрны дүн шинжилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

    Гурван тулгуурт хөгжлийн бодлого-Төрийн албаны шинэчлэлийн талаар ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар илтгэл танилцууллаа. Түүний илтгэлд дурдсанаар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн шинэчлэл,хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэл,иргэдэд эдийн засгийн бодит өсөлтийг хүргэх нийгмийн бодлогын шинэчлэл тус тус багтжээ.

    Эдгээрээс төрийн албаны шинэчлэлийн бодлогын хүрээнд “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь одоо хэрэгжиж буй хуулиас хүний нөөцийн томилгоо, төрийн албаны шалгалтууд, төрийн албан хаагчийн хариуцлага, нийгмийн баталгааг хангах асуудлуудыг шинэчлэн хуульчилснаараа онцлог юм. Мөн төрийн албаны шинэчлэлийн стратеги, төрийн байгууллагын бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх үүднээс стандарт боловсруулж мөрдүүлэх зэрэг бодлогын хэд хэдэн баримт бичиг боловсруулагдаж байгааг зөвлөгөөнд оролцогчдод дуулгалаа. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Д.Батлут: Хууль, дүрэм зөрчсөн найман дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан

    2020-02-29 07:36:55

    Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор зургаан хүнийг шагналаа

    2019-12-31 04:04:17

    “Хайртай” төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжлээ

    2019-09-05 03:18:24

    Улсын Онцгой комиссоос Орхон аймагт гүний худаг, авто машин, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлээ

    2019-03-09 22:47:16

    Улсын Онцгой комиссоос Орхон аймагт гүний худаг, авто машин, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлээ

    2019-03-09 22:47:15

    Орхон аймгийн 2018 оны онцлох үйл явдлууд

    2018-12-23 22:06:43

    ОРХОН АЙМАГ ЭМНЭЛЭГ, ОНЦГОЙ, ЦАГДААГИЙН ДУУДЛАГЫН ТӨВИЙГ НЭГ ДОР ТӨВЛӨРҮҮЛНЭ

    2018-11-12 23:06:43

    Төрийн албан хаагч зарчимч, бүтээмжтэй, хариуцлагатай байх хэрэгтэйг онцлов

    2018-10-26 01:31:27

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!