MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны онцлох ажлууд

    Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны онцлох ажлууд

    2018-12-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь дамждаг Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газраас дараах ажлуудыг 2018 онд хэрэгжүүллээ.

    1.  Бүргэдээр ан хийх уламжлалыг дэлхий дахинд сурталчилж Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээг дотоод гадаадын 8000 гаруй жуулчид хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болжээ.

    2.  Өнгөрсөн зургадугаар сард моторын дуунд нэгдсэн 500 залуус төмөр хөлгөө хөлөглөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулан “Талын салхи-2018” олон улсын мото наадамд оролцлоо. ОХУ-ын Москва, Владивосток, Эрхүү, Улаан-Үд, Якут, Чита мужийн 13 клубын 100, БНХАУ-ын ӨМӨЗО, Бээжин, Хайнан, Өмнөд мужийн 7 клубын 50 мото тамирчид мөн Франц, Герман, Польш, Унгар, Энэтхэг, Япон улсуудын төлөөлөл оролцсон нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлан жуулчдыг татах өндөр ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөв.

    3.  Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Сити тур” хотын аялал 2018 оны зургаадугаар 15-ны өдрөөс эхлүүллээ. Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн гадаад дотоодын жуулчдад мэргэжлийн хөтөч, жолооч бүхий багаас бүрдсэн, зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тохилог автобусаар үйлчлэн нийслэлийн гол үзмэрүүдийг хотын төвийн аялал болон хотын төв-Цонжин болдог гэсэн үндсэн 2 аяллын хөтөлбөрийн дагуу 1100 гаруй жуулчдыг аялуулсан байна.

    4.  “Тал нутгийн марафон” болон “Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн наймдугаар сарын 19-ний өдөрБогдхан ууланд зохион байгуулагдлаа.Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн болон хөл нүцгэн гүйлтийн хагас марафон зохион байгуулагдснаараа онцлог боллоо.

    5.  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээг Гэрэлт гудамжинд зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээсэн Солонгосын үндэсний хамтлаг, Солонгосын үндэсний хамтлаг, дуучдаас гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглов.

    6.  Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа.Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилтын ажил юм. “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг 2016 онд тохижуулж байсан бол өдгөө долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин зорчдог нийслэлчүүдийн хамгийн их алхдаг маршрут болжээ. Мөн өнгөрсөн онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчим иргэн тогтмол аялж байна.Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын мэдээлэл, тайлбар зэргийг байршуулан тохижууллаа. 

    Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Харин 2018 оны эхний 11 сарын байдлаар ирсэн гадаадын жуулчдын тоо 501 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 523 сая ам долларын орлогыг оруулсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 49 557-аар буюу 10,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсдөг давуу талтай гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!