MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    “Хөрсний доройтол ба эрүүл ахуй” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    2018-12-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн хүртээмжгүй нөхцөл, хууль тогтоомжийн сул хэрэгжилт буюу товчхондоо төрийн байгууллагууд байгаль орчны асуудалд системтэй хандаж чадаагүй явдал Улаанбаатарчуудыг амьдрах орчны бохирдол, доройтлын нэн эгзэгтэй нөхцөлд авчраад байгаа билээ. Хөрсний олон талт асуудлыг хариуцсан мэргэжлийн болон судалгааны байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулж, уялдаа холбоог хангах зорилготой “Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй” хэлэлцүүлгийг Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Дэлхийн хөрс хамгаалах өдрийн хүрээнд зохион байгууллаа.

    “Бэлчээр хамгаалах, талхагдлаас сэргийлэх баялаг өвтэй, түүнийгээ уламжлалт ахуйдаа өнөө ч хэрэглэсээр буй Монголчууд бид хот байгуулалтын үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний эвдрэл, элэгдэл, тоосжилт, хатуу шингэн хаягдлын асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.Төрийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжүүлж буй салангид үйл ажиллагаанууд нь орчны бохирдлын талаарх олон талын хүчин чармайлтыг сааруулах нэг хүчин зүйл хэвээр байгаа тул хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр хийгдсэн ижил төстэй ажилд цаг, хөрөнгө зарцуулахгүй байх, нэгэнт тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан шийдвэр гаргах, бодит алхам хийх шаардлагатай байгаа юм.” гэж нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга хэлэлцүүлгийг нээсэн үгэндээ онцоллоо.

    Байгаль орчин нь тасралтгүй эргэх, бие биетэйгээ салшгүй холбоотой гинжин хэлхээ тул эдгээрт орсон эерэг сөрөг өөрчлөлт бүр алсдаа байгаль орчны тэнцэл алдагдах эсхүл хадгалагдах шалтгаан болдог билээ.Хөрсний асуудлыг хөндөж буй нь агаар, усны бохирдлыг бууруулах, биологийн төрөл зүйлийн өсөлтийг хангах маш чухал асуудал бөгөөд доройтлоос илүүтэй бохирдлын асуудалд анхаарал хандуулах үүний тулд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг өөрчлөх санхүүгийн хөшүүрэг буюу урт хугацаатай бага хүүтэй зээлийн үйлчилгээ, хөрсний бохирдлын асуудал хариуцсан бүтэц, хатуу болон аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хогноос эрчим хүч гаргах зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрсний бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг иргэдэд хүргэх асуудалд эхний ээлжид анхаарал хандуулан хамтарч ажиллахаа оролцогчид илэрхийлэв.

    Өнөөдрийн хэлэлцүүлэгт “Төвлөрсөн ба төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, суурьшлын бүсийн хөрсний бохирдлын байдалд хийсэн тандалт судалгааны дүн” сэдвээр МХЕГ-ын улсын ахлах байцаагч, доктор Б.Баясгалан, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын байдалд хийсэн хяналт шинжилгээний дүнгээс” сэдвээр НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Золбоо, “Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдлын судалгаа”, “Эвдэрсэн газрын тооллогын үр дүн” сэдвээр НБОГ-ын ахлах мэргэжилтэн, доктор Ч.Батсайхан, Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэр орчмын хүнд металл, хромын бохирдлыг бууруулах судалгааны үр дүнгээс“ сэдвээр Байгаль орчин, аюулгүй байдлын төв ТББ-ын тэргүүн, доктор Н.Эрдэнэсайхан, Улаанбаатар хотын ”“Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах нь” сэдвээр БОАЖЯ, АХБ-ны төслийн захирал Ж.Чойханд, “Хөрсний бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлого” сэдвээр УБ хотын ЗАА-ны ахлах мэргэжилтэн С.Аригуун, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын үзүүлэлт ба хүн амын гэдэсний халдварт өвчин хоорондын хамаарлыг судалсан дүн” сэдвээр НЭМҮТ-ийн захирал доктор Д.Нарантуяа нар мэдээлэл хийв гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!