MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан болно

    “Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан болно

    2018-11-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан  оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран зохион байгуулж байна.

    Тус уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан сурагчид, стартап багууд, уралдаанд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай юм.

     

    “Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан нь олон улсын зарчмаар  хоёр хоног буюу 48 цаг зохион байгуулагдах бөгөөд 2 дахь өдөр нь шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгаруулан ялагчийг тодруулах болно.

    Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгоно.

    Eрөнхий сэдэв: “УХААЛАГ  УЛААНБААТАР” /SMART UB/

    1 үе шат:

    2018/11/27 – 2018/12/06

    Ø  Смарт Сити төслийн материалыг info@nsfund.mn имэйл хаяг болон http://www.hackathon.nsfund.mn хаягаар хүлээн авна.

    2 үе шат:

    2018/12/07

    Ø  Материалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийг шалгаруулан төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.

    3 үе шат:

    2018/12/08 – 2018/12/09

    Ø  Шалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.

     

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус уралдаан нь Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын ур ухаан, авьяас чадвараа уралдуулан бүтээсэн шилдэг шийдэл, төслүүдийг шалгаруулах ба залуучуудад боломж нээж өгч байгаа юм.

    Мөн төслүүдийг цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад дэмжлэг үзүүлэх болно.

    Хамгийн чухал нь “Ухаалаг Улаанбаатар” хотыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

    Нэгдүгээр байр 3 сая, Хоёрдугаар байр 2 сая, Гуравдугаар байр 1 сая төгрөгийн шагналтай бөгөөд “Стартап терминал” ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангана. Мөн шилдгээр шалгарсан багийн төслийг зах зээлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох юм.

    "Хакатон" гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

     Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-1981, 9712-5557 дугаарын утас, info@nsfund.mn хаягаар авч болно. 

    Хэвлэлийн бага хурлын мэдээг энэхүү линкээс авна уу. https://www.facebook.com/www.unuudur.mn/

     

    “ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ХОТЫН ХӨГЖИЛД - ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ”

    шалгаруулах 2 өдрийн хакатон  уралдаанд тавигдах шаардлага

     

    Ерөнхий сэдэв: УХААЛАГ УЛААНБААТАР (SMART UB)

     

    Тэмцээний үе шат:

     

    1 үе шат:

    2018/11/27 – 2018/12/06

    Смарт Сити төслийн материалыг info@nsfund.mn имэйл хаяг болон http://www.hackathon.nsfund.mn  хаягаар хүлээн авна.

    2 үе шат:

    2018/12/07 – 2018/12/07

    Ø  Материалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийн төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.

    3 үе шат:

    2018/12/08 – 2018/12/09

    Ø  Шалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.

     

    Техникийн шаардлага:

    Хакатон нь 2 өдөр явагдах тул эцсийн бүтээгдэхүүн гаргаж ирэх боломжгүй. Харин багууд 2 өдрийн дотор менторуудаас зөвлөгөө авч нэмэлт сайжруулалтаа хийнэ. 2 өдрийн эцэст PITCH (бүтээлээ танилцуулах) хийхэд дараах зүйлс тодорхой болсон байна. Үүнд:

    • Төслийн слайд танилцуулга,
    • Бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх,
    • Улаанбаатар хотыг ухаалаг болгоход чиглэсэн байх,
    • Эдийн засгийн үр ашигтай байна,
    • Демо буюу ажиллах зарчмын танилцуулга, бүрэн ажилладаг байх шаардлагагүй боловч ерөнхий үйлдлүүдээ заавал гүйцэтгэдэг байх. Үүнд:

    o   Вэб апп бол тодорхой хэмжээнд ажилладаг вэб,

    o   Мобайл апп бол тодорхой хэмжээнд танилцуулж болохуйц апп,

    o   IOT бол тодорхой хэмжээнд ажилладаг мэдээлэл цуглуулж байгааг харуулах,

    o   Чат бот бол дор хаяж бэлдсэн асуултуудад хариулж чаддаг байх,

    o   Бусад технологиуд мөн адил тодорхой эсвэл ядаж доод түвшинд танилцуулж болохуйц ажилладаг байх,

    • Багууд Асуудлыг олж харсан – Шийдлийг гаргасан – Хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бичсэн – Төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлтээ эхэлсэн байх шаардлагатай.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!