MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Батболд: Эрхүү хот Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн их уурхай юм

    С.Батболд: Эрхүү хот Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн их уурхай юм

    2018-11-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Оросын холбооны улсын Эрхүү хотын дарга Бердников Д.В болон Эрхүү хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Улаанбаатар, Эрхүү хотууд нь 1996 онд ах дүү найрамдалт хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Хоёр хотын хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод “Эрхүү мужийн төлөөлөгчийн газар” ажиллаж байгаа нь хоёр хотын залгамж холбоог илэрхийлж байна. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаарх нэмэлт санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Эрхүү болон Улаанбаатар хотууд өнө эртний найрамдалт харилцаатай. Эрхүү хот Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн уурхай гэж хэлж болно. Монголчууд Эрхүү хотоор дамжин ОХУ руу бүхий л соёл, эдийн засгийн олон харилцааг үүсгэж байсан. Тэр утгаараа хоёр талын харилцаа эртний түүхтэй. Өнөөдөр Эрхүү хотын дарга албан айлчлал хийж байгааг тохиолдуулан бид хамтран ажиллах гэрээг шинэчлэн үзэглэж байна. Гэрээ шинэчлэгдсэнээр бид цаашид олон салбарт хамтран ажиллах боломжтой. Ялангуяа боловсрол, хот төлөвлөлт, нийтийн тээвэр гэсэн чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр санал солилцлоо. Уламжлалт ноос ноолууран болон мах, махан бүтээгдэхүүнийг Эрхүү хотын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа. Хоёр хотын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх шаардлагатай байна. Улаанбаатар, Байгаль нуур чиглэлийг цааш нь Эрхүү хот руу чиглүүлэх, Эрхүү хотод үйл ажиллагаа явуулж байгаа манай аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож ярилцлаа” гэж хэллээ.

    “Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээр”-ийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог эрхтэй болсон нь аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх томоохон түлхэц болсон юм. Эрхүү муж нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын хамт Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах зөвлөлийн гишүүд юм.

    ОХУ-ын Эрхүү хотын дарга Бердников Дмитрий Викторович хэлэхдээ “Хоёр хотын харилцаа олон жилийн түүхтэй. Эрхүү хот Монголын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх уурхай байж ирсэн. Одоо ч байгаа. Одоогийн байдлаар 600 орчим оюутан суралцдаг. Мөн бид газар зүйн байршлын хувьд тун таатай, ойрхон байрладаг. Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш сайхан үндэс суурь, таатай нөхцөл бидэнд бий. Үүнийг цаашид хэрхэн ажил болгох вэ гэдэг асуудал байна. Хэд хэдэн боломжтой чиглэл бий гэдгийг харж байна. Тухайлбал аялал жуулчлалын чиглэл бол их боломжтой. Бидний гол нөхцөл бүрдсэн. Хоёр орны иргэд чөлөөтэй явдаг нь түлхэц болж байна. Бодит эдийн засгийн чиглэлээр хүнсний чиглэлийг боломжтой гэж үздэг. Мөн ноолуурын чиглэлээр хамтран ажиллах боломж өргөн байна. Зарим нэг борлуулалтын сувгууд нээлттэй болсон. Энэ боломжийг цаашид өргөжүүлэх, чиглүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах хэрэгтэй юм” гэж ярив.

    Эрхүү хот нь шинжлэх ухаан, боловсролын том хотын хувьд Монгол Улсад олон боловсон хүчин, сэхээтнүүд бэлдсэн. Хоёр хотууд нь дунд сургуулийн сурагч харилцах солилцох арга хэмжээг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.

    Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа “ОХУ-ын Эрхүү хот манай улсад хамгийн ойрхон том хот юм. Шинэ Монгол улс байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улс ОХУ-ын харилцаа Эрхүү мужаар дамжиж явсан түүхтэй. Анхны Монгол залуусыг Орос хэлний бэлтгэлд сургахаас эхлээд их дээд сургуульд бэлтгэхэд Эрхүү хот онцгой үүрэгтэй. Эрхүү хотын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн 5000 гаруй залуу байдаг. Хоёр орны харилцаа, хоёр хотын харилцааг эдийн засагжуулах шаардлага тулгарч байна. Эрхүү хотын даргын айлчлал энэ асуудалд чухал түлхэц болно гэж найдаж байна. Учир нь Монголын аж ахуй нэгжүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Мөн Монгол Улс Эрхүү муж хооронд хийгдсэн худалдааны хэмжээ 2016 оноос хойш жил бүр нэмэгдэж байна. Иймээс цаашид энэ асуудалд онцгой анхаарч ажиллана” гэж ярилаа.

    Улаанбаатар, Эрхүү хотуудын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор тус хотын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг жил бүр харилцах зохион байгуулах боломжтой юм. Ирэх 2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохиох нь 2 улсын иргэдийн хувьд чухал үйл явдал болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!