MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын дарга С.Батболдын ажлыг “Хангалттай” гэж үнэллээ

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хотын дарга С.Батболдын ажлыг “Хангалттай” гэж үнэллээ

    2018-11-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 19 дүгээр хуралдаанаар  нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц болон 2019 оны Улаанбаатар хотын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Хуралдаан хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  багт дүнгээ тавьж, ирэх оны үндсэн чиглэлийг баталлаа.

    Монгол улсын нийт хүн амын 50 гаруй хувийн ажил, амьдрал Улаанбаатар хоттой салшгүй холбоотой байдаг. Тэр утгаараа хотын удирдлагын хэрэгжүүлж байгаа ажилд алдаа, оноо ч бий гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид онцолж байсан.  Тухайлбал, УИХ-аар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг батлуулахад онцгой анхаарах. Ингэснээр хот өөрийн гэсэн санхүү, эдийн засгийн эх үүсвэртэй байж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, иргэн болон айл өрхөд чиглэсэн бүтээн байгуулалтыг өрнүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг хэлээд, энэ хуулийн төслийг батлуулахын төлөө зөвхөн хотын удирдлагын баг төдийгүй Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг ч шахаж ажиллах хэрэгтэйг хэлж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Хангалттай” гэсэн үнэлгээ тавихуйц хэрэгжсэн. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ стратегийн хүрээнд “Сервис центр буюу Дэд төв” байгуулах төслийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд амжилттай хэрэгжүүлж, 200 өрх айл хашаандаа  халуун, хүйтэн устай холбогдож байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэнээр орон сууцны цогцолбор хороолол байгуулах ажил эрчимтэй өрнөж байгааг сайшаасан.

    Боловсролын салбарт тулгамдсан асуудал их байгаа ч гэлээ энэ хоёр жилийн хугацаанд “Цахим бүртгэл” нэвтрүүлж, цэцэрлэг, сургуулийн 100 гаруй обьект барьж байгуулах ажлын газрыг 97 хувь чөлөөлөлт хийж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэнээр 2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газрын  зорилтын хүрээнд сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгааг дурьдлаа.

    Дэд бүтцийн салбарт авто замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байна.  Ялангуяа сүүлийн 60 жил урсгал засвараас өөр дорвитой ажил хийгдээгүй гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт өрнөж, Яармагийн гүүрийг шинэчлэх, хуучныг сэргээн засварлах төслийн ажил дуусч, авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээж байгаа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын  удирдлагын багийн ажлын үр дүн гэдгийг ч төлөөлөгчид онцолж байсан юм. Энэхүү гүүрийн нээлтэд НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

    Эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг” шинээр ашиглалтад оруулж, дүүргүүдийн эмнэлгийг яаралтай тусламжийн мэс заслын тасагтай болгоод зогсохгүй өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж,  Сонгинохайрхан дүүрэгт “Жишиг дүүргийн эмнэлэг” барьж байгаа нь хотын даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харуулж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг нэмэгдүүлж, хороодод төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч байгаа нь хот өөрөө хүндээ хүрч ажиллах нөхцөл бий болохыг хэллээ.

    Төвлөрөлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Шинэ  Яармаг төв” байгуулах ажил ч хурдацтай хийгдэж байгаа нь хотын даргын ажлыг “Хангалттай” гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Зоригтой, зорилттой шийдлүүд хотын иргэдийн талархлыг хүлээж байгаа ч төлөөлөгчид хэлж байсан юм.

    Улаанбаатар хот өргүй болсон. Ингэснээр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бага ч атугай боломж гарч байгааг  НИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа. Монгол улсын эдийн засаг өссөнөөр  хотын  төсөв ч бэхжиж байна. “Зам чөлөөл”, “Явган хүний зам” аянуудыг цааш үргэлжлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолын тоог өсгөж байгаагаа тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэйг ч санууллаа.

    Иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, явган хүн зам аяныг тууштай үргэлжүүлж, хашаа хайсгүй хот болоход хаа хаанаа зоригтой ажиллах хэрэгтэйг ч төлөөлөгчид дурьдаад нийслэлийнхээ бүтээн байгуулалтын ажилд иргэдийнхээ оролцоог сайтар хангаж өгөх шаардлага бий гэдгийг ч дурьдлаа. Мөн төрийн үйлчилгээний хүртээмж муу, ачаалал хэт өндөр байгаа Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах хотын даргын саналыг дэмжиж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Асуулт асууж, санал шүүмж явсны эцэст Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2017-2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үндсэн чиглэлийн биелэлтийг “Хангалттай” гэж НИТХ  үзлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!