MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Амгалан амаржих газрын эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

    Амгалан амаржих газрын эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” боллоо

    2018-10-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг байгуулагдсаны хоёр жил, дурангийн мэс засал хийж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 30-ны өдөр боллоо. Энэхүү үйл ажиллагааг нээж амаржих газрын дарга Ц.Батболд үг хэлсэн бөгөөд ЭЭЭТ-ийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэрэгтэй эмч Л.Долгоржав эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ болон тус тасгийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлын ололт амжилт, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

    “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т НЭМГ-ын төлөөлөл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, резидент эмч бүхий нийт 120 хүн оролцлоо. Өдөрлөгийн үйл ажиллагааг найман өртөөгөөр зохион байгуулж эмч, мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд зориулсан шинэлэг арга, бүтээлч санааг илтгэсэн өвөрмөц тохижилтыг хийжээ.

    Тухайлбал:

    ·  Өртөө 1-Амаржих газрын эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа, амралт чөлөөт цагийг харуулсан түүхэн гэрэл зургийн булан

    ·  Өртөө 2 -Үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийн зурвасыг дэлгэсэн чөлөөт булан

    ·  Өртөө 3 -Венийн судасны бүдүүрлийг эмчлэх “Veinoplus” төхөөрөмжийн танилцуулга

    ·  Өртөө 4 - Өвчтөнд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан

    ·  Өртөө 5 -“Сайн туршлага-2018” арга хэмжээнд шилдгээр шалгарсан бүтээлүүд

    ·  Өртөө 6 -Стресс менежмент буюу хөдөлгөөн засал, иогийн өрөө

    ·  Өртөө 7 -Зөв зохистой хооллолтын илчлэгийг тооцож, модел байдлаар харуулсан танилцуулга

    ·  Өртөө 8 -Үдийн хоолны хэсэг гэх мэт эмч, мэргэжилтнүүд болон иргэд үйлчлүүлэгчдийн тав тух, тохилог орчинд ажиллаж, үйлчлүүлэх боломжийг бүрэн хангасан томоохон ажлууд хийгдсэн байна.

    Амгалан амаржих газрын даргын 2016 оны наймдугаар сарын 08–ны өдрийн А/65 тоот тушаалаар “Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасаг” байгуулагдсан бөгөөд нийт 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

    Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, эмэгтэйчүүдийн мэс засал 439 хагалгаа хийснээс хэвлийн хөндийн нээлттэй мэс засал 376, дурангийн мэс засал 63 тохиолдлыг хийжээ.

    Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд:

    1. 2017 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны хооронд БНЭУ-ын дурангийн мэс заслын эмч, профессоруудаас бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 хоног хамтран ажилласан.  Дурангийн мэс заслын 8 удаагийн сургалт, 10 гаруй эмэгтэйчүүдийн мэс заслыг хамтарч хийсэн.
    2. 2017 оны есдүгээр сарын 14-нд БНСУ-ын “Чэйл” эмнэлэгтэй албан ёсны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
    3. БНСУ-ын “Элсан” эмнэлэгт туршлага судлах ажлын байрны дагалдан сургалт хийсэн.
    4. БНСУ-ын “Вонгуан” их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

    Сургалт:

    1.  Эх барихын яаралтай тусламжийн сургалт- 2 эмч, 1 сургагч багш

    2.  -Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн булчирхайн эмгэг - 1

    3.  -Дурангийн мэс заслын гадаад сургалт-1

    4.  -Төгсөлтийн дараах резидентын сургалтын чиглүүлэгч багш - 1

    Шагнал урамшуулал:

    2017 оны  ШИЛДЭГ ИННОВАЦИ нэвтрүүлсэн тасгаар шалгарсан.

    2017 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээний “САЙН ТУРШЛАГА-2017” шалгаруулалтанд идэвхи санаачлагатай оролцон, вазопрессин тариа болон тарилгын ивүүрээр батламж авсан.

    Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулсан ЭШ-ний бага хуралд “Өндгөвчний уйланхайт эмгэгшлийн үед хийгдсэн дурангийн мэс заслын үр дүн болон эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт” сэдвээр дэд байр эзэлсэн.

    2018 онд НЭМГ-ын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “САЙН ТУРШЛАГА-2018” арга хэмжээнд эмэгтэйчүүдийн практикт “Single port аргачлалаар умай авах мэс засал” шилдэг 20 бүтээлд шалгарсан.

    Мөн дурангийн мэс заслын үед хэрэглэх мэдрэлийн сүлжээний гэмтлээс сэргийлэх ивүүр, Coffee station, стресс менежментийн өрөө нь тус, тус амжилттай оролцсон байна.

    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!