Монгол Улсын Нийслэлийн 379 жилийн ой энэ сарын 29-нд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал нүүлгэн шилжүүлэх, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд Манай хороо-Миний гудамж аян, худалдаа үйлчилгээний салбарт идэвхи зүтгэл, хүчин чармайлт гарган ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг шагнаж, урамшуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Монгол Улсын Засгийн газрын нэрэмжит шагналууд болох хүндэт тэмдэг, жуух бичгээр 9 албан хаагч, НИТХ-ын Хүндэт тэмдэг, өргөмжлөлөөр 2 албан хаагч, нийслэлийн Засаг даргын хүндэт тэмдэг, Тэргүүний ажилтан, жуух бичгээр 24 албан хаагч, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өргөмжлөлөөр 12 албан хаагч, салбарын шагналаар 7 албан хаагч тус тус шагнууллаа гэж УБЗАА-наас мэдээлэв.