Энэ үеэр "Финланд Улсын боловсролын
салбар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн,
сайн, чадварлаг багш бэлтгэдэг, боловсролын салбарт өндөр туршлагатай
орон" гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг онцолж
байлаа.
Мөн Монгол Улсын
хувьд боловсролын салбартаа үеийн үед шинэчлэл хийж ирсэн ч чанарын
шинэчлэл хийх шаардлагатай байгааг хэлсэн юм.
Шинэчлэлийн засгийн газар "Хүүхэд бүрийг хөгжүүлэх" хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Үүнд Финланд Улсын боловсролын системийг нэвтрүүлэх нь хамгийн ойр үзэн, монголын залуучуудыг Финланд Улсын нэртэй сургуулиудад багш мэргэжлээр суралцуулах боломжийг бүрдүүлж өгөхийг дэд сайд хүслээ. Цаашид хоёр орон боловсролын салбарт түлхүү хамтарч ажиллана гэдгийг талууд онцоллоо.