MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар -Бээжин хотын аж ахуй нэгжүүдийн “Бизнес уулзалт” эхэллээ

    Улаанбаатар -Бээжин хотын аж ахуй нэгжүүдийн “Бизнес уулзалт” эхэллээ

    2018-10-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболдын  БНХАУ-ын  Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын үеэр  хоёр хотын  аж ахуй нэгж, компаниудын  бизнес уулзалт анх удаа болж  байна.

    Уг уулзалтыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар худалдааны танхим, Улаанбаатарын хөгжлийн корпораци,  Монгол Улсын Элчин  сайдын яам болон Бээжин  хотын захиргаа хамтран зохион байгуулж байна.  Бизнес уулзалтанд  хоёр хотын 100 гаруй аж ахуй нэгжийн  удирдлага, төлөөлөл оролцож, эдийн засгийн харилцаа, худалдааг эрчимжүүлэх талаар ярилцаж байна.

    “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018“ бизнес уулзалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд нээж үг хэллээ.

    Тэрээр хэлэхдээ ”Xоёр хотын найрамдалт харилцаа, хамтын  ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын өдрүүд” арга хэмжээг  Бээжин хотод зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд  хоёр хотын хувийн хэвшлийн байгууллагуудын “Бизнес уулзалт” болж байгаад Улаанбаатар хотын  даргын хувьд талархаж байна. Учир нь хөрш орнуудын нийслэл хот хоорондын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хоёр улсын харилцаанд чухал хувь нэмэр оруулах төдийгүй ”Эдийн засгийн харилцаанд“ түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.  Бээжин хот өдрөөс өдөрт  өргөжин тэлж, эдийн засгийн өндөр чадвахитай орчин үеийн  хот болсоныг бид бүхэн харж байна. Энэ бүхний ард бизнес эрхлэгчдийн  хүч хөдөлмөр оршиж байдаг. Улаанбаатар хот ч гэсэн  хурдацтай хөгжиж, орчин үеийн хот болохоор зорин, томоохон бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг хийж байна.  Тоон үзүүлэлтээр дүгнэвэл Улаанбаатар хот нь Монгол Улсын дотоодын нийт  бүтээгдэхүүний 64.7 хувийг  эзэлж, нийт хүн амын 46 хувь нь ажиллаж, амьдарч байгаа төдийгүй  төрд бүртгэлтэй  аж ахуй нэгжийн  67 хувь нь  нийслэл хотдоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн жилээс жилд төсвийн орлого нэмэгдэж, энэ хэрээр аж  ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа ч эрчимжиж  байгаа юм.  Худалдаа үйлчилгээний салбараас өгсүүлээд  дэд бүтэц, зам гүүрийн салбарт ч БНХАУ-ын аж ахуй нэгжүүд манай аж ахуй  нэгжүүдтэй хамтран  ажиллаж, нийслэл хотын маань хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирлээ. Тиймээс энэ удаагийн “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний хүрээнд бизнес уулзалт  хийхээр төлөвлөсөн нь хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны  гол хөдөлгөх хүч нь “Хувийн хэвшлийнхний түншлэл” гэж үзсэн явдал юм” гэлээ.

    “Улаанбаатарын хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалтад  БНХАУ-ын Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын дэд дарга Жан Чин хэлэхдээ “2014 онд Улаанбаатар Бээжин хотын хооронд ах дүү хотын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш хоёр хотын харилцаа эрчимтэй хөгжиж, бүхий л салбарт өргөжин тэлж байна. Ялангуяа  Монгол-Хятад улсын хооронд хэрэгжүүлэх, цаашлаад хөрш орнуудын хэмжээнд дэвшүүлээд байгаа ”Нэг бүс-нэг зам”-ын  хөгжлийн гол түшиц нь  хоёр улсын нийслэл хотуудын юм. Бээжин хот нь дөрвөн мянган жилийн түүхтэй. Хот байгуулалт, дэд бүтэц, өндөр технологи, соёл урлаг, инноваци хөгжсөн  хот. Харин Улаанбаатар хот нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа залуу хот. Түүнчлэн  хөрш орнуудын нийслэл хот гэдгээрээ  манай хоёр хот нь үнэнч түншүүд юм. Өнөөдөр  Бээжин хотод өндөр технологи хөгжсөн, худалдааны эргэлт, үйлдвэрлэлээрээ тэргүүлж байгаа нэгдүгээр зэрэглэлийн компани, аж ахуй нэгжийн тоо  20 мянга хол даваад байна. Хоёр, гуравдугаар зэрэглэлийн  үйлдвэрлэл ч хурдацтай хөгжиж байгаа нь  гуравдугаар зэрэглэлийн үйлдвэрлэлийн тоо 4 мянгад хүрч,  орлого нь  60 тэрбум америк долларт хүрсэнээр харагдана. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын аж ахуй нэгжээс Монгол улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тоон үзүүлэлтээр гаргахад  80 сая америк долларт хүрсэн байна. Уул уурхай, хайгуул, хөдөө аж ахуйн салбар зонхилжээ.  Үүнээс л илүү хамтын ажиллагааны салбарууд болон өргөн хүрээтэй боломжууд бий. Бээжин хотын аж ахуй нэгжүүд гадаадад хөрөнгө оруулалт хийх сонирхол их. Ялангуяа  Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх хүсэл эрмэлзэлтэй байгааг  энэхүү бизнес уулзалтын эхэнд онцлон хэлье. Улаанбаатар хотын даргын энэ удаагийн айлчлал  хоёр хотын  эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргалаа гэж тодотгох нь зүйтэй” гэсэн байна.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!