MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар, Бээжин хотууд агаарын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

    Улаанбаатар, Бээжин хотууд агаарын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

    2018-10-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийлээ.

    Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд талууд 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад ажиллаж байна.

    Миний бие Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын үр дүнд Улаанбаатар хот руу чиглэсэн томоохон төслүүд хэрэгжихээр болсны нэг нь БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болон ерөнхий боловсролын 7 сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон.

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 онд Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон” хэмээлээ.

    Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн харилцаатайн нэг нь Бээжин хот юм.

    Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бээжин хотын даргад хандан товч саналууд дэвшүүлсэн юм.

    Үүнд, агаар, орчны бохирдлыг бууруулах, автомашины түгжрэлийг бууруулах, Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ цагийн бүтээн байгуулалт эхлүүлэх, үүнд залуу гэр бүлийг дэмжсэн хороолол байгуулах, байгаль орчин, экологи, нийтийн тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг санал багтаж байлаа.

    Бээжин хотын дарга Чэнь Жинин хариу хэлэхдээ агаарын чанарыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа татгалзах зүйлгүйг онцоллоо. Мөн төрийн албан хаагчдыг Бээжин хотод урт, богино хугацаагаар магистрантур, докторантурт сургах, нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зэргээр мөн хамтран ажиллах боломжтой гэв. Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ бүтээн байгуулалт хийх асуудлыг судалж үзээд нааштай хариу өгнө гэдгээ мөн илэрхийлэв.

    Автомашины түгжрэлийн хувьд Бээжин хотод ч энэ асуудал байгааг та бүхэн нүдээр харсан байх гэлээ. Иргэдийн амьдрал дээшлэхэд автомашины тоо нэмэгдэж, түгжрэл үүсдэг нь аль ч хотын тулгамдсан асуудал гэдгийг Бээжин хотын дарга хэлсэн юм.

    Ирэх 2019 онд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тус тус тохионо. Иймээс Бээжин хотын даргыг Улсын их баяр наадмын үеэр Улаанбаатар хотод айлчлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд урилаа.  Нийслэлийн засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  БНХАУ-ын Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын  төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  захирагчийн ажлын албаны  дарга Т. Гантөмөр,  Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч  Б. Мөнхбат,  П. Батчимэг,  О. Мөнгөншагай болон  Чингэлтэй дүүргийн засаг дарга  Ж.Эрдэнэбат,  НЗДТГ-ын  Төрийн  захиргааны удирдлагын хэлтсийн  дарга Ү. Ганболд тэргүүтэй төлөөлөгчид багтаж байна.  Хотын даргын  албан айлчлалын үеэр  Бээжин хотод анх удаа” Улаанбаатарын өдрүүд” арга  хэмжээ  зохион байгуулагдаж байгаа төдийгүй  хоёр хотын аж ахуй нэгжүүдийн “ Бизнес уулзалт” болох юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!