MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний чиглэлээр дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудтай шуурхай хуралдлаа

    Өвөлжилтийн бэлтгэл арга хэмжээний чиглэлээр дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудтай шуурхай хуралдлаа

    2018-10-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 10-р сарын 04-ний өдрийн 25 дугаар хурлаар нийслэлийн 2018-2019 өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөлийн хурлаас зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой дараах чиглэлүүдийг өгсөн юм.

    Үүнд:

    1. Авто зам, замын байгууламжийн цас мөсийг арилгахад шаардлагатай тусгай зориулалтын бодис, давсыг хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх

    2. Машин механизм, тоног төхөөрөмж, ажилчдын өвлийн хувцас, багаж хэрэгслийн иж бүрэн байдлыг хангах

    3. Зам талбайн цас мөсийг арилгах, цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулах

    4. Хот, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагын тохижилт, хог хаягдлын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах

    5. Сууц өмчлөгчдийн холбоодын орчны цас мөсний цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах

    Үүний дагуу өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер дүүргүүдийн ТҮК-уудыг хүлээн авч уулзах үүрэг чиглэл өглөө. ТҮК-уудын зам талбайн үйлчлэгчид өглөө ажил эхлэх цагтай давхцуулан зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа нь замын хөдөлгөөнд саад болох, орчин тойронд их хэмжээгээр тоос, шороо бужигнуулж иргэдийн бухимдуулж байна. Жишээ нь: Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч 5-р цэцэрлэгийн үүд орчмын замыг өглөө бүр хүүхэд цэцэрлэгт өгөх цагаар шүүрдэж тоос бужигнуулж байна.

    Иймд энэхүү нөхцөл байдалд өөрчлөлт оруулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 10-р сарын 11-ний өдрийн Хуваарь батлах тухай А/261 дүгээр тушаал гарч зам талбайн цэвэрлэгээний өглөөний цагийн хуваарийг батлаад байна. Уг тушаалаар зам талбайн хог, цас, мөсийг цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулан өглөөний цагийн хуваарийг 04 дүгээр сарын 01-ээс 10 дугаар 01 хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг, 10 дугаар сарын 01-ээс дараа оны 04 дүрээр сарын 01 хүртэлх хугацаанд 05:00-07:00 цагийн хооронд байхаар баталсан. Мөн дээрх цагийн хуваарь батлагдсантай холбогдуулан Хот тохижилтын газар болон дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний нийт байгууллагуудын удирдлагуудад өглөөний цагийн хуваарийг баримталж, өдөр, оройн цэвэрлэгээг замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулах, ажилчдын автобус гарган ажиллахыг үүрэг болгосон. Энэхүү тушаал шийдвэрийн дагуу цагийн хуваарийн хэрэгжилтэд өдөр тутмын хяналтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажиллаж байгаа хөндлөнгийн хяналтын ТББ-ууд гүйцэтгэнэ.

    Мөн давс бодисын нөөцлөлтийг дүүргүүд болон Хот тохижилтын газрууд хангалттай нөөцлөх шаардлагатай онцолсон юм. 2018 оны 10-р сарын 15-ны өдрийн байдлаар Хот тохижилтын газар болон 9 дүүргийн хог хаягдлын үйлчилгээний байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй зам цэвэрлэгээний компаниудад нийт 981,9 тонн давс, 512,9 тонн бодисын нөөцтэй байна. 10-р сарын сүүлийн хагас, 11-р сард нийслэлийн хэмжээнд нийт нэмж 2451 тонн давс, 1516 тонн бодис авахаар хүлээгдэж байна. Үүнээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын 500 тонн давс, 900 тонн бодис, Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 500 тонн бодис, 500 тонн давс нэмж худалдан авахаар ажиллаж байна. Дээр дурдсан одоо байгаа нөөц болон нэмж авахаар төлөвлөсөн давс, бодисын нийт дүн 3432,9 тонн давс, 2028,9 тонн бодис байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!