MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа

    "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан" зарлалаа

    2018-10-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нэг. Ерөнхий агуулга


    1. ЗОРИЛГО
    Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал, алсын хараа зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлно.
    2. УРАЛДААНД ОРОЛЦОГЧИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
    Төрийн жинхэнэ албан хаагчаас бусад.
    3. УРАЛДААНД ОРОЛЦОХ ХЭЛБЭР
    Хот төлөвлөлтийн судалгааны баг бүрдүүлж оролцоно. Баг бүр ахлагчтай байна.
    4. ХУГАЦАА
    Уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл явуулна.
    5. АЖЛЫН БҮРДЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА              
    •   Бичиглэлийн бүрдэл: Тайлбар бичиг 29.7х29.7см формат, товч тайлбар, танилцуулга А4 формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.doc, *.pdf, *.ppt/
    •    Зураглалын бүрдэл: Зураглалын альбом 29.7х29.7см  формат, хэвлэмэл болон файл хэлбэрээр /*.pdf, *.jpg/, үзэсгэлэн гаргах
    •   Үзэсгэлэнгийн материал: Самбар 1.5х3.0м /даавуун хэвлэл/, хөлтэй самбар  /1.6х0.6м/, товч танилцуулга /PowerPoint, Prezi/
    6. ЗОХИОГЧИЙН ЭРХ                                                    
    •    Шагналт байранд шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь уралдаан зарласан захиалагч байгууллагын талд үлдэх ба цаашид ашиглах, хөгжүүлэх онцгой эрх захиалагч байгууллагад хадгалагдана.
    •    Шагналт байранд шалгараагүй бусад бүтээлийг хувь хүн, албан байгууллагад худалдах, шилжүүлэх, хувилан олшруулах, бусад хэлбэрээр ашиглахгүй байх үүргийг зохион байгуулагч тал хариуцна.
    •    Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд захиалагч  байгууллагын архивд үлдэнэ.
    •   Шилдэг санааг боловсруулсан хот төлөвлөлтийн судалгааны багийн төлөөллөөс сонгон зохиогчийн баг, зөвлөхийн багт оролцуулна.
    7. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ
    Уралдаанд оролцох материалыг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн                                  10:00 - 15:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.
    Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 11 давхрын хурлын танхим/
    8. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
    •    Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;
    •    “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ


    Хоёр. Шалгаруулалт, шалгуур үзүүлэлт, шагнал, урамшуулал

    9. КОНЦЕПЦЫН шалгаруулалт

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

    №

    Үзүүлэлт

    Онооны бүтэц

    Оноо өгөх хэлбэр

    1.     

    Иргэд, олон нийтийн санал

    10

    Үзэсгэлэнгийн үеэр иргэд, олон нийтээс нээлттэй санал авч үнэлэх;

    2.     

    Бүтээлд ирүүлсэн шүүмж

    10

    Үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын  ирүүлсэн шүүмжийг үнэлэх;

    3.     

    Ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлт

    80

    Концепцын уралдааныг дүгнэх  комиссын  гишүүд шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх.

     

    Нийт

    100

    -

     

    10. КОНЦЕПЦЫН шалгуур үзүүлэлт

    Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны бүтээлд тавигдах шаардлагын дагуу боловсруулсан бүтээлийн агуулга, ажлын даалгаврын дагуух үндсэн шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийг дараах байдлаар үнэлнэ. Үүнд:

     

    №

    Үзүүлэлт

    Оноо

    Тайлбар

    1.     

    Хотын алсын харааг тодорхойлсон байдал

    14

    Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлохдоо дэлхийн болон олон улс, Монгол Улсын хөгжлийн түвшинд гүйцэтгэх үүрэг, байр суурийг тодорхойлж хотын үнэт зүйл, давуу тал, онцлогийг илэрхийлсэн алсын харааг боловсруулсан байдал;

    2.     

    Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдал

    14

    Улаанбаатар хотын хөгжлийн зорилгыг тодорхойлохдоо ирээдүйд бий болох нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг хот байгуулалтын хөгжлийн чиг хандлагатай уялдуулж 2040 онд хүрэх зорилгыг тодорхойлсон байдал;

    3.     

    Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлох

    14

    Улаанбаатар хотын алсын хараа, хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд салбар тус бүрд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон хөгжлийн зорилтуудыг боловсруулсан байдал;

    4.     

    Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох

    14

    Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохдоо хотын хөгжилд үзүүлэх эерэг нөлөөлөл, ач холбогдол зэргийг үнэлсэн байдал;

    5.     

    Ирээдүйн хөгжлийн төсөөлөл

    14

    Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйн дүр төрх, онцлог шинж чанарыг илэрхийлсэн дизайн бүхий хөгжлийн төсөөллийг боловсруулсан байдал;

    6.     

    Бүтээлийг олон нийтэд үзүүлэх хэлбэр

    5

    Өөрсдийн боловсруулсан бүтээлийг олон нийтэд үзэсгэлэн хэлбэрээр үзүүлэх материал бэлтгэсэн байдал;

    7.     

    Танилцуулга /илтгэл/

    5

    Ажлын хэсгийн хуралд өөрсдийн бүтээлийг танилцуулж, холбогдох асуултанд хариулж, бүтээлийг хамгаалсан байдал;  

    8.

    Нийт

    80

    -

    11.шүүмжийн шалгуур үзүүлэлт

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон концепцын уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд концепцын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд  өгсөн хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа, шинжилгээ явуулдаг эрдэмтэн, судлаачдын  шүүмжийг дараах байдлаар оноо өгч дүгнэнэ.

     

    №

    Үзүүлэлт

    Оноо

    1.

    Хотын алсын харааг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

    15

    2.

    Хотын хөгжлийн зорилгыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

    15

    3.

    Хотын хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байдалд өгсөн шүүмж

    15

    4.

    Тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон байдалд ирүүлсэн шүүмж

    15

    5.

    Ирээдүйн хөгжлийн төсөөлөлд өгсөн шүүмж

    15

    6.

    Шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмж өгсөн байдал

    25

     

    12.Шагналын сан, шагнал, урамшуулал

     

    Нийт шагналын сан: 45.000.000 /дөчин таван сая/ төгрөг

     

    Концепц:

    ·         Шилдэг санаа:  20.000.000 /хорин сая/ төгрөг;

    ·         4 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 5 сая төгрөг/.

    Шүүмж:

    ·         Шилдэг шүүмж: 2.000.000  /хоёр сая/ төгрөг;

    ·         3 шагналт байрыг шалгаруулна /тус бүр 1 сая төгрөг/.

    Жич: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулсан шилдэг 5 бүтээл шагналтай бөгөөд үзэсгэлэнгийн хугацаанд бүтээлүүдэд шинжлэх ухаан, хот төлөвлөлтийн онол арга зүйн үндэслэлтэй шүүмжүүдийг шалгаруулж мөнгөн урамшуулал олгоно.

    Гурав. Уралдаанд оролцох эрх авах

    Уралдаанд оролцохыг хүссэн баг “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-ын 2612198311 (Улаанбаатар банк) тоот дансанд 999,000 төгрөг тушаасан баримттайгаа ирж уралдааны даалгавар болон холбогдох материалыг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ-аас цахим хэлбэрээр авна. Үүнд:

    1.    Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны удирдамж;

    2.    Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны даалгавар;

    3.    "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлагыг дүгнэх, хот байгуулалтын үнэлгээ боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр /*.pdf, *.jpg/;

    4.      Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Улаанбаатарын бүс, хот орчмын хот төлөвлөлтийн суурь судалгаа боловсруулах ажлын тайлан цахим хэлбэрээр  /*.pdf, *.jpg/. Дэвсгэр зураг ороогүй.

     

    Дөрөв. Маргаан шийдвэрлэх

     

    Оролцогчид зөвхөн зохион байгуулагч талд дараах асуудлын хүрээнд гомдол гаргаж болох бөгөөд бусад асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцэхгүй.

    ·         Зохиогчийн эрх зөрчигдсөн асуудлаар /Хувь хүн болон байгууллагын бүтээлийг хуулбарлаж оролцсон/;

    ·         Уралдааныг дүгнэх комиссын бүрэлдэхүүнд багтсан гишүүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн үед;

    ·         Уралдааныг дүгнэх комиссын гишүүд бүтээлийн үзэл санааг буруу ойлгож шалгаруулсан;

    Гомдлыг шилдэг бүтээлийг шалгаруулж зарласнаас хойш 1 хоногийн дотор бичгээр үйлдэж зохион байгуулагчид хүргүүлнэ. Хугацаа хожимдсон болон гомдол гаргасан үндэслэлээ баталгаажуулж хавсаргаагүй гомдлыг хүлээж авахгүй.

    Дэлгэрэнгүй мэдээллийг:

    Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон www.mpa.ub.gov.mn сайтаас;

    “Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн” ОНӨААТҮГ /Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон 10 давхар, 1002 тоот/ 11-320753 утсаар болон http://updi.ub.gov.mn/ сайтаас тус тус лавлана уу.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!