MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    2018-10-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1104 арга хэмжээг төлөвлөснөөс энэ сарын 1-ний өдрийн байдлаар 1064 арга хэмжээг хэрэгжүүлэн 96.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай, нүүрсний 20-24 хоногийн нөөцтэй байна. Инженерийн хангамжийн байгууллагуудын хувьд 97 хувийн гүйцэтгэлтэй, ДЦС-4 ХК-ийн коллектороос Дэвшил САА-н баруун урд тал хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажил 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж тулгуурын траверс, тулгууруудыг цутгах, шугам угсралтын ажлууд хийгдэж ажлын явц 98 хувьтай байна. Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 хорооны 20602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах  техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 1 ком 110/10кВ дэд станц, 1 ком 35/10 кВ дэд станц, 120 дэд өртөө шинээр барих, 16 шугамын ачаалал хөнгөлөх, 4 шугамын утасны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлсэн байна. Өвөлжилтийн үед гэмтэл саатал гарч болзошгүй халаалтын зуухны газар, 20 сургууль, 18 цэцэрлэг, 4 ясли нийт 42 байгууллагын инженерийн шугам сүлжээ, дээвэрт үзлэг хийж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 16 сургууль, цэцэрлэгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Засварын ажлын явц 73.7 хувьтай, 5 ажил бүрэн дууссан байна” гэлээ.

    Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрындарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаандгэмтхэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 24936 дуудлага, мэдээлэлхүлээнавсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3089 нэгж буюу 14 хувиар, гэмт хэргийн шинжтэй 706 үйлдэл бүртгэгдсэн нь 84 нэгж буюу 12 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030чиглэлд 1957офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, зөрчил гаргасан 1762  иргэнийг 79.4 сая төгрөгөөр торгосон байна” гэж танилцуулав.

    “Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст3584дуудлага мэдээлэл хүлээн авч908эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 2.2 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж, замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны энэ үед нийт 26421 зөрчил илрүүлж байсан бол 2018 оны мөн үед 42931 зөрчил илрүүлж 62.5 хувиар өссөн байна” гэж Замын цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдоржмэдээллээ.

    Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод шөнөдөө 3-7 хэм хүйтэн, өдөртөө 2-12 хэмийн  дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 5-9 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 87 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 73, эрэн хайх, аврах ажиллагааны 14 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 71 иргэнийг авран хамгаалсан.

    Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүн мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хэрэгжилтийн хугацаанд шалгалтын цэгүүдэд нийт 25592 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт явуулж, 113 тарваганы түүхий мах илрүүлэн холбогдох журмын дагуу устгалд оруулж, холбогдогч иргэдийг хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэж танилцуулав.

    “Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 678 хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд цахилгаан, эрчим хүчний аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд зөрчилтэй 3 аж ахуйн нэгжид 1.5 сая төгрөгийн торгууль ногдуулан, 267 гэрлийн шонг таглуулж, ашиглалтын шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабель шугамыг хураасан. Ил задгай 15 метр кабель шугамыг норм дүрмийн дагуу газарт булуулж, 11 агаарын тулгуурын тэшитгэж, ашиглагдахгүй байгаа 24ширхэггэрэлтүүлгийн шонг буулгасан. Мөн аюулгүй ажиллагааны санамж, зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн ойр орчим байрлах цахилгаан тоног төхөөрөмжид байршууллаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Энэ онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, үр дүнг салбар бүрээр гаргаж танилцуулах, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 25 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах, нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулж ажиллах, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт тавих”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!