MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Батболд: Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад Нийслэл хот манлайлан ажиллаж байна

    С.Батболд: Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад Нийслэл хот манлайлан ажиллаж байна

    2018-10-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

    Эрүүл мэндийн сайд хатагтай  Сарангэрэл ээ

    Эгэлгүй буянт үйлсийн эзэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаа

     

    Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, нийслэлчүүдийнхээ элэг бүтэн амьдралын төлөө цаг наргүй ажиллаж ирсэн та бүхэндээ дэлгэр намрын билэгтэй, баяр дүүрэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

    Нийслэл хотод эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай,  чанартай хүргэхэд анхаарах, орчин үеийн дэвшилтэт технологи, ангаах ухааны ололтыг нэвтрүүлэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага үүсч, хөгжсөний  80 жилийн тэгш дүүрэн ой тохиож байна.

    Ардын хувьсгалын он тооллоос удаагүй арав гаруйхан жилийн дараа буюу 1938 онд Улаанбаатар хотыг захирах яамны дэргэдэх Эрүүлийг хамгаалах хэлтэс нэртэйгээр 5 орон тоотойгоор батлагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Нийслэлийн эрүүл мэндийн газар найман арван жилийн хугацаанд боловсон хүчний хувьд бэхжиж, чадавхижсан төдийгүй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх хүртээмж нь нэмэгдсэн нь энэ байгууллагын цар хүрээ өргөжин тэлснийг илтгэн харуулж байгаа билээ.

    Өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар 50 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж, харьяа эрүүл мэндийн байгууллагын тоо 26-д хүрч, 142 өрхийн эрүүл мэндийн төвөөрөө дамжуулан Монгол Улсын хүн амын тал хувь буюу статистикийн тоогоор 1.5 сая иргэнд их эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан гээд нийтдээ 7 мянга хүрэхгүй ажиллагсадаараа дамжуулан хүн бүр, айл бүхэнд хүрэхийн төлөө чармайн хөдөлмөрлөж байгааг нийслэлчүүд талархан хүлээн авдаг. Учир нь Нийслэлийн эрүүл мэндийн салбарын бодлогыг ангаах ухааны салбартаа манлайлагч, тэргүүлэгч, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд үеийн үед тодорхойлж ирсэнтэй холбоотой юм.

    Монгол улсын хүн амын тал хувийнх нь амь, амьдрал, эрүүл мэндийг гартаа атгаж байгаа нийслэлийн  эрүүл мэндийн байгууллагынханд маань алдах эрх байдаггүй. Хором бүр үнэ цэнэтэй. Хийх ажил бүр нь хүний эрдэнэт амь настай холбоотой байдаг. Тийм ч учраас “Эмч тандаа баярлалаа” гэдэг сайхан үгийг иргэд маань харамгүй та бүхэндээ хайрладаг.

    Хотын даргын зүгээс болон хувь хүний хувьд ч та бүхэндээ баярын энэ өндөр индэр дээрээс “Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлалаа” гэдэг үгийг хэлье.

    Түүхт 80 жилийнхээ ойг угтан Нийслэлийн эрүүл мэндийн газар шат дараалсан олон ажил хийсний үр дүнг манай иргэд хүртэж байгаа. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн “Жишиг өрхийн эмнэлэг”, Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”, 3 дүүрэгт байгуулсан мэс заслын яаралтай тусламжийн тасаг болон өчигдөр үүд хаалгаа нээсэн “Шүд, эрүү нүүрний төв” зэрэг эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг нэрлэж болно.

    Нөгөө талаас эмч, эрүүл мэндийн салбарынхаа боловсон хүчнийг чадавхжуулах, орчин үеийн тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын авто машинаар хангах, харьяа эрүүл мэндийн 25 байгууллагын  50 гаруй барилга байгууламжийг үе шаттайг засварлах  зэрэг олон асуудалд Нийслэлийн удирдлагын баг онцгой анхааран дэмжиж байгааг дуулгахад таатай байна.

    Хоёрхон жилийн дотор Нийслэлийн эрүүл мэндийн салбарт  17 тэрбум гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн тоон мэдээлэл  бий.

    Мөн энэ хугацаанд дүүрэг, нийслэл, улсын тодотголтой 18 эмнэлгийн гадна орчныг тохижуулсан нь та бүхэндээ барьж байгаа бидний бас бэлэг юм. 

    Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад Нийслэл хот манлайлан ажиллаж байна.

    Түүхт ойн энэ өдөр та бүхэн маань баяраа тэмдэглэхийн зэрэгцээ хүн амын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл хэрэгт амжилт олохын зэрэгцээ, өмнөө тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэнэ гэдэгт Нийслэлийн төр, захиргааны байгууллага, нийт Улаанбаатарчууд итгэл төгс байна.

    Орчин үеийн анагаах ухаан, хүн амын эрүүл мэндийг дэмжих, чиг хандлага, эрүүл мэндийн талаархи Нийслэлийн төрийн захиргааны байгууллагаас баримталж буй бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийслэлчүүддээ тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйлсдээ их амжилт олохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

     

     

    Сайн үйлс дэлгэрэх болтугай.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!