MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байранд орлоо

    Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байранд орлоо

    2018-10-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлог Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.

    Шүд эрүү нүүрний төв 1986 онд байгуулагдсан. Нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог, гажиг засал, захиргаа санхүү, аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй 72 ажилтантай. Жилд 100-120 мянга гаруй иргэнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.

    Тэгвэл шинэ байранд орсноор иргэдийн тав тухыг бүрэн хангасан, стандарт шаардлагад нийцсэн өрөө тасалгаа, тоног төхөөрөмжөөр хангагдсан төдийгүй тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж жилд 500 мянга гаруй иргэнд үзлэг оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болжээ.

    Тус төвийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Судалгаагаар 2-15 насны хүүхдүүдийн 85-96 хувь нь шүд цоорох өвчтэй. Нэг хүүхдийн аманд 4-6 шүд цооролттой байгаа дүн гарсан. 18 настай залуучуудын 67.5 хувь нь бүтэн шүдтэй. 33.5 хувь нь ямар нэг хэмжээгээр дутуу шүдтэй байна. Нийслэлийн ЗДТГ-аас орчин үеийн шийдэлтэй 6 давхар шүдний эмнэлгийг нээж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлаж байна. Тэр дундаа Засгийн газраас “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж 5 жилийн турш 2-12 насны хүүхдүүдийн шүдний цоорлыг бүрэн эмчилэх, урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох боломж бүрдэж 2019 онд төсвөө батлах гэж байгаа энэ үед Шүд эрүү нүүрний төв үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Нийслэлийн зүгээс эрүүл мэндийн салбарт олон ажил хийж байгаа. Тухайлбал 18 эмнэлгийн гадна тохижилтын ажлыг өөрсдийн төсвөөр хийж тохижуулсан нь иргэдэд зориулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах сайшаалтай ажил болж байна” гэлээ.

    Шүд эрүү нүүрний төвийн энэхүү барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан. Үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын систем, эмнэлгийн зориулалтаар тохижуулсан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүн ам, ялангуяа хүүхдүүдийн дунд нүүр амны өвчлөл зонхилох хандлагатай байна. Шүдний тусламж үйлчилгээ нь өөрөө өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээний 80 орчим хувийг хувийн эмнэлгүүд үзүүлж байна. Гэтэл хүүхдүүд, ахмадууд, орлого багатай иргэд гээд зайлшгүй төрөөс тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой юм гэж үзсэн. Шүд эрүү нүүрний төв нь хувьчлагдсаны дараа өөрийн гэсэн байргүйгээр түрээсийн байраар үйл ажиллагаа явуулж байсан. Жилд 280 орчим сая төгрөгийн түрээсийг төлдөг байсан. Түрээсэнд төлдөг мөнгөөрөө шинэ байр барих бололцоо байсан. Үүнийг бид судалж үзээд ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж үзээд НИТХ-ээр хэлэлцүүлж шинэ байртай боллоо. Ер нь нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндэд өндөр анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Цаашдаа тоног төхөөрөмжийг сайжруулж, тохилог орчинд, өндөр бүтээмжтэй, шинэ техник технологи ашиглан хүүхэд залуучууд ахмад үеийнхэнд үйлчилгээ үзүүлнэ” гэж ярилаа хэмээн нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!