MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “ХОТ БА СЭТГҮҮЛЧ” уулзалт боллоо

    “ХОТ БА СЭТГҮҮЛЧ” уулзалт боллоо

    2018-09-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2018-09-05/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийдэг “Хот ба сэтгүүлч” уулзалтаараа нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдрийн уулзалтын үеэр хэд хэдэн гол сэдвийг сэтгүүлчдийн анхааралд хандуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

    Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2016 онд томилогдон ажилласнаас хойш өнөөдөр 800 дахь хоног нь тохиож байна.

    2 жилийн хугацаанд Улаанбаатар өргүй хот боллоо.

    Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нийслэлийн удирдлагын баг хүлээн авсан. Үүнд аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв. Үүнийг 2018 онд бүрэн төлж дуусгалаа.

    Нийслэл хотын зүгээс Улаанбаатар хотын Худалдааны танхимтай салшгүй холбоотой ажиллаж ирсэн. Ингэснээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн түншлэлийг бодитой хэрэгжүүлж ирэв.

    Олон удаагийн парламент дамжин хүлээгдэж байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

    Өдгөө 1.4 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд уг хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Сүүлийн удаа 1994 онд уг хуулийг шинэчилсэн. Гэвч тухайн үед Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1.4 сая болж, 30 мянган хүн амтай хороо ч ажиллаж байна. Автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон гэх зэргээр нийслэл хотод эрх зүйн шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

    Газрын реформ, шинэчлэлийн ажил хийж байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсноос хойш С.Батболд сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын дунд газар олгоогүй. Зөрчил бүхий 16.8 га газрыг хураан авч, зөвшөөрлийг хүчингүй болгон сургууль цэцэрлэг, оршин суугчдад нь буцаан олголоо.

    Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургууль, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 33 дугаар сургуулийн эзэмшилд газарт олгосон газруудыг хүчингүй болголоо. Ийм олон газар бий.

    Мөн СӨХ-д нийтдээ 40.8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжийг олголоо.

    Ингэж иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм.

    Гэр хорооллуудад “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв байгуулах ажил өрнөж байна 

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ.

    Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгалаа. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

    Үүнээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, ажлын зураг төсөл хийгдэж дууссан. Үлдсэн 3 байршил болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

    Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас 53 иргэнд орон сууц олгож, 3.2 га газрыг Нийслэлийн газрын санд шилжүүллээ.

    АХБ-тай хамтарч Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг байгуулахаар дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг шаардлагатай бүтээн байгуулалт хийхээр болж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлогыг хотын удирдлагууд хэрэгжүүлж байна.

    Төрийн үйлчилгээний шинэчлэл

    Нийслэлээс үзүүлж байгаа 55 үйлчилгээг цахимжуулах гэж байна. Нийслэлийн хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлж байгаа юм. Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний супермаркет 4 бий. Одоо иргэдийн хамгийн их авдаг 7 төрлийн үйлчилгээг хороод хүргэж байна.

    Шинэ Яармаг төвийн бүтээн байгуулалт эхэллээ.

    Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана.

    Улаанбаатар хот авто зам, дэд бүтцийн салбарт сүүлийн 60 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

    Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, авто замын сүлжээний гол болон туслах гудамж замууд, тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барихаар төлөвлөж байна.

    2018 онд энэ салбарт нийслэлийн төсвөөр 13.1 километр зам шинээр барьж, 2.2 километр замыг өргөтгөн шинэчилж байна. Дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хамгийн гол бүтээн байгуулалт нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж байгаа 4 том гүүрийн төсөл юм.

    Ингэснээр Улаанбаатар хот бүхэл бүтэн 60 жилийн дараа гүүрэн байгууламжаа цогцоор нь шинэчилж байна. 

    Нэг хот, нэг стандарт гэсэн ажил эхлүүлээд байна.

    Нийслэл хотод амьдарна гэдэг бол иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг юм.

    Улаанбаатарыг удирдана гэдэг нь хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил бол энэ. Бага тойруугаас Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт нэг л стандарт үйлчлэх ёстой. Үүнийг Нэг хот, нэг стандарт гэж байгаа юм. Үүнийг нийслэлийн 1.4 сая иргэн бүрт нэг стандарт хэмээн томъёолон ойлгож болно.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    “Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
    2025-06-23 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-23 11:04:00
    Наадмын өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!