Өнөөдөр 10:00 цагт АНУ-ын Элчин сайдын
яам, Боловсрол, шинжлэх ухааны яам Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай
дунд сургуультай хамтран тус сургуулийн урд талбайд Дэлхийн байгаль
орчны өдөрт зориулан мод тарилаа.АНУ-аас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд
Кэмбэлл болон БШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга
А.Туяа, 63-р дунд сургуулийн захирал Б.Эрдэнэбаатар сурагчдын хамт эл
арга хэмжээнд оролцсон юм. Дэлхийн байгаль орчны өдрөөр ийнхүү мод
тарьж байгаа нь өсвөр үе, залууст байгаль орчноо хайрлах ухамсар
төлөвшүүлэх, хүүхэд бүрийг байгальд ээлтэй хүн болгон хөгжүүлэх ач
холбогдолтой юм.
Мөн үүнээс гадна өнгөрсөн оны 10-р сард
хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй хүүхэд сурч, хүмүүждэг эл сургуульд
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Германы Олон Улсын Хамтын
Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран Улаанбаатар хотын хүлэмжийн хийн
ялгарлыг бууруулах замаар байгаль орчинд ээлтэй хот болгох зорилготой
"Дулаан техникийн засвар шинэчлэлтийн төсөл"-ийн хүрээнд сургуулийн
засварын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгч байсан юм.