MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдөр 09:00 цагт эхэлнэ

    Цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 25-ны өдөр 09:00 цагт эхэлнэ

    2018-07-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Энэ сарын 23-ны өдөр буюу Лхагва гаригт цэцэрлэгийн цахим элсэлт албан ёсоор эхлэх гэж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Батбилэг нар мэдээлэл хийлээ.

    Цэцэрлэгийн цахим элсэлтийг өнгөрсөн жил зохион байгуулахдаа шинээр цэцэрлэгт явах 2 настай хүүхдүүдийг бүртгэж байсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц “цахим элсэлт”,“цахим бүртгэл” гэсэн үндсэн зарчмаар явагдана.

    Цэцэрлэгийн цахим бүртгэл 2018 оны 7 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхлэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 хүртэл үргэлжилнэ.

    Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.

    1. 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхдүүд бүртгэнэ.
    2. 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамрах сургах тойргийн цэцэрлэг шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм. Хяналтын тоо гэдэг нь тухайн насны ангилалд зарлагдсан сул орон тоог хэлэх бөгөөд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг хяналтын тоо цахим хуудаст ил тодоор байрлуулах юм.
    3. Бүртгүүлэхдээ  https://tsetserleg.ulaanbaatar.mn системд орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор нь гарч ирэх нэг удаагийн түлхүүр нууц үгийг бичиж нэвтрэн орно.
    4. Нэвтэрч орсны дараа таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаяг, хамрах сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
    5. Хүүхдийн хаягийн мэдээллийг нягталж шалгасны дараа холбогдох гар утасны дугаар оруулж бүртгэлийн дугаар авах ногоон товч дээр дарах юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хаягийн зөрчлөө зайлшгүй арилгасан байх шаардлагатай юм.
    6. Таны бүртгүүлсэн гар утасны дугаарт бүртгэлийн 5 оронтой тоо очих бөгөөд тус дугаарын бүртгэлийн дугаар гэсэн хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарах юм.

    “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 8 дугаар сарын 24-ны баасан гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр цэцэрлэгт элсэх хүүхдийн бүртгэлийн тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар элсэлтийн үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах юм.

    Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах байдлаар баталгаажуулна.

    1. ulaanbaatar.mn систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар “Таны хүүхэд .... цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа эцэг эх, асрах хамгаалах холбогдох гар утасны дугаараа оруулна.
    2. Бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар холбогдох гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажна.
    3. Бүртгэлийн дугаараа баталгаажуулсны дараа 2018 оны 8 дугаар сарын 27-29ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгах юм.

    Цахим системд нэвтэрч бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 7 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэс, 2018 оны 8 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.

    Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэх болон зорилтот бүлгийн хүүхдийн  бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй. Эцэг эх, асран халамжлагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгэл хийлгэх ёстой юм.

    Энэ жил 146 мянга орчим хүүхдээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус цэцэрлэгт хамруулах боломжтой. Үүнээс гадна нийслэлд 143 хүүхэд харах үйлчилгээнд 424 хүүхэд асрагч багш 2106 хүүхдийг сургаж байна. цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.

    Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 69 хувьтай байсан бол энэ жил 77,6 хувь болж өсчээ. Ингэснээр 100 хүүхэд тутмын 78 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломжтой болсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!