MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ

    Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замд эвдрэл үүсчээ

    2018-07-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлд хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас авто замын зорчих хэсэг эвдэрч, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелийн уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн замын нөхцөл байдал, хийгдэж байгаа засварын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ажлын хэсэг гаран ажиллаж байна.

    Монелийн уулзвар орчмын 330 метр чулуун замд үерийн усны улмаас цөмрөлт үүссэн. Энэ талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ авто замын хэсэгт “Агбо” ХХК зөвшөөрөлгүй бохирын шугам татсанаас үүдэн үерийн ус чулуун замруу урсаж замд ачаалал өгснөөс үүдэн цөмөрсөн. БЗД-ын зүүн амнаас орж ирдэг далангийн том суваг энэ доогуур явж байгаа. Гэвч иргэд, аж ахуй нэгжийн буруутай үйл ажиллагаа, зөвшөөрөлгүй барьсан байшин барилгаас үүдэн үерийн ус зам руу орсон. Бид мэргэжлийн хяналтын байгууллага, газрын албатай хамтран тухайн албан байгууллагад албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд албадан нүүлгэх хүртэл арга хэмжээ авна” гэлээ.

    Нийслэл хотод үер усны улмаас 3 замд эвдрэл, гэмтэл үүсчээ. Гарсан эвдрэлийг засах, цэвэрлэх ажлуудыг нийслэлийн Авто зам хөгжлийн газар, Тохижилт үйлчилгээний компани зэрэг холбогдох газруудтай хамтран 24 цагаар 16 баг гарган ажиллаж байгаа юм.

    Мөн БЗД-ийн 27, 21-р хороодын нутаг дэвсгэр гадна тойруугийн 3 дугаар хэсгийн авто замын зарим хэсэгт үерийн улмаас ихээхэн хэмжээний гэмтэл учирчээ. Энэ замд үерийн ус зайлуулах далан суваг хийгдсэн ч ус зайлуулах далангийн нийлэх хэсэг, байгалийн ус урсах жалгыг иргэд, аж ахуй нэгж зөвшөөрөлгүй шороогоор дүүргэж, дагтаршуулж барилга байшин барьжээ. Энэ хэсэгт 50 гаруй иргэн аж ахуй нэгж байгаа юм. Газрын албаны ямар нэг зөвшөөрөлгүй буусан эдгээр айл, аж ахуй нэгжээс үүдэн 2011 онд ашиглалтад орсон замын 450 метр орчим газарт зам эвдэрчээ. Үерийн улмаас хуримтлагдсан шороо, лаг шаврыг дүүргийн тохижилт үйлчилгээний газрууд болон, зам засвар арчлалтын компанитай хамтран цэвэрлэж хөдөлгөөнийг нээж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн байгаа юм талаар нийслэлийн Авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэллээ.

    Иргэд зөвшөөрөлгүйгээр үерийн далан сувгийн орчимд хашаа хатган, обьект барьж үерийн гольдрил өөрчлөгдөж зам руу орж байна. Тиймээс иргэд ухамсартай байж далан сувгийн орчим буухгүй байх, зөвшөөрөлгүй газар ухах, булах, далан суваг бөглөж барилга байшин барихгүй байхыг нийслэлийн Авто замын газраас зөвлөж байна. Мөн үерийн улмаас ашиглалтад ороод удаагүй замууд эвдэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд 5-10 жилийн насжилттай авто замуудад эвдрэл гарсан. Шинээр тавигдсан замуудад ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!