MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум амжилттай болж, өндөрлөлөө

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум амжилттай болж, өндөрлөлөө

    2018-06-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын дарга нарын форум хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 2014 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ форумд зургаан улсын 18 хотын удирдлагууд оролцож, “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тухайн хотууддаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сайн туршлагаа хуваалцсан, байгаль орчин, экологийн асуудлуудыг хөндсөн өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.

    Форумд хотуудын дарга, удирдлагуудаас гадна Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг олон улсын төрөлжсөн байгууллагууд оролцож, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.

    Форумаас гарсан шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн нар мэдээлэл хийлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ удаагийн форумаар үндсэн сэдвийн хүрээнд хотуудын дарга нар чухал ач холбогдолтой илтгэлүүд тавьж, түүнийхээ дагуу хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ удаагийн Форумын нэг онцлог нь Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулж, байнгын ажиллагаатай ажиллуулахаар болсон. Тус газар нь хотуудын ногоон хөгжил түүний өсөлт, нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, байгаль орчиноо хамгаалах чиглэлээр хотуудын хийж буй ажлын талаар байнга мэдээлэл солилцож байх юм. Мөн форумыг дөрвөн жил тутамд заавал нэг удаа Улаанбаатар хотод зохион байгуулах, хоёр жил тутамд зохион байгуулагдах форумыг хотуудаас нууц санал хураалтаар сонгож байхаар тогтсон. 2020 оны форумыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулахаар боллоо.

    Агаарын бохирдол ихтэй байсан ч шийдэж чадсан Бээжин хот, цаг уурын хувьд ижил төстэй байдаг ОХУ-ын хотуудын туршлага сонирхолтой байлаа. Энд тавигдсан бүх илтгэлүүдийг товхимол болгож олон нийтийн хүртээл болгоно. Улаанбаатар хотод тулгамдаад буй агаар хөрсний бохирдлыг бууруулахад бусад хотууд ямар тэргүүн туршлага, инноваци нэвтрүүлж байгааг бид хэрэгжүүлэх боломжтой болж байна. Зөвхөн хотуудын түвшинд төдийгүй улс орны хэмжээнд дэлхийн цаг агаарын өөрчлөлт, дулааралтай асуудалд хэрхэн хандаж, шийдвэрлэж байгааг өргөн хүрээнд ярилцсан. Түүнчлэн нэг чухал асуудал бол агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд гадна, дотны санхүүжилтийг хэрхэн татах ёстой, олон улсын хэмжээнд ногоон сангийн санхүүжилт ямар хэмжээнд байдаг. Түүнээс санхүүжилт авахын тулд хотууд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцсан” хэмээв.

    Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг санаачилан, амжилттай зохион байгуулсан ноён С.Батболд танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудад тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж, хамтран шийдэж, хамтын гарцыг олж, бие биенээ дэмжин ажиллаж чадвал жижиг, том гэлтгүй олон асуудлыг бид шийдэх боломж байна. 2020 онд зохион байгуулагдах дараагийн форумыг Сөүл хотдоо зохион байгуулах эрхийг өнөөдөр авсандаа их баяртай байна. 2020 оны форумаар Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн асуудлуудаар хамтын ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж, ярилцах сэдвээ нэмэгдүүлэх болно гэдгээ хэлмээр байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!