MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно

    2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум Сөүл хотод болно

    2018-06-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. 2014 оноос хойш 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганыг 2020 онд аль улсын ямар хотод зохион байгуулах талаар зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулахаар БНСУ-ын Сөүл хот, БНХАУ-ын Чанчунь хотууд өрсөлдлөө. Тэд өөрсдийн хотын давуу талыг сурталчилж, танилцуулсан юм.

    БНСУ-ын Сөүл хот Өмнөд Солонгос улсын нийслэл бөгөөд 10 гаруй сая хүнтэй. Засаг захиргааны хувиараар улсын нэгдүгээрт орох онцгой том хот юм. Сөүлийн цамхаг, Түндэмүний загварын ордон, Лотте ордон зэрэг гадаад, дотоодын жуулчдыг татах олон орчин үеийн өнгө үзэмжтэй олон бүтээн байгуулалт байхаас гадна дэлхийд эхний 10 дугаарт орох жуулчин хүлээн авдаг хот юм. Тодруулбал жилд 10 сая гаруй жуулчин Сөүл хотыг зорьдог ажээ. Сөүл хотыг зорьсон агаарын тээврийн гол буудал Инчон нь 2005-2013 онд дараалан дэлхийн шилдэг нисэх буудлаар шалгарч байсан. Зүүн Хойд Азидаа онцгой том хот төдийгүй бусад улсын сонирхлыг татсан хот юм. Учир нь дэд бүтэц талаасаа давуу талтай төдийгүй Инчоны нисэх онгоцны буудлаас зочдыг хүлээн авч байрлуулах ажлыг дээд хэмжээнд зохион байгуулах боломжтой юм. Сөүл хот Олон улсын хурал, олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал 1986 оны Азийн наадам, 1988 оны зуны олимп, 2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ, 2010 оны “Их 20”-ийн уулзалт зэрэг спорт, улс төрийн холбогдолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

    БНХАУ-ын Чанчунь хот нь 8 сая гаруй хүн амтай. Чанчунь хотын алдартай Чинбай уул нь Сибирийн ан амьтантай, онгон дагшин байгальтай зэрлэг ойгоор хүрээлэгдсэн. Мужийн баруун хэсэг нь ус, намаг ихтэй бөгөөд олон нуурын тогтоцтой газар юм. Нүүдлийн шувууд, Сибирийн тогоруу Сонхуа голд ирж нутагладаг бөгөөд энэхүү голыг даган нутгийн иргэд эрдэнэ шиш тариалдаг байна. Чанчунь хотын бараа бүтээгдэхүүн чанарын хувьд сайн байдаг бөгөөд дэлхийн зах зээлд нийлүүлэгддэг. Хөдөө аж ахуйг хөгжүүлж ялангуяа мал аж ахуйн фермерийг дэлхийд тэргүүлэх салбар болгохоор ажиллаж байна. Мөн олон улсын хурал зохион байгуулж байсан туршлагатай төдийгүй үзэсгэлэнт байгальтай учир ирсэн зочид байгалийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой. 2020 оны Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг зохион байгуулвал “Хотын усны менежмент, ухаалаг хотын хөгжил” сэдвийн дор чуулах талаар танилцууллаа.

    Танилцуулгын дараа форумд оролцогч зочин хотын дарга нараас нууц санал хураалт явууллаа. Нийт 16 санал ирснээс БНСУ-ын Сөүл хотод 11, БНХАУ-ын Чанчунь хотод 5 санал ирж 2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдахаар боллоо.

    Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг зохион байгуулах болсон БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн-д Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хотуудын шилжин явах цомийг гардуулан өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!