MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нүхэн жорлон, түүний байгаль орчны сөрөг нөлөө

    Нүхэн жорлон, түүний байгаль орчны сөрөг нөлөө

    2018-04-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Дэлхийн нийт 1.77 тэрбум хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашиглаж байна. Тухайн улсын нүхэн жорлон ашиглагч хүн амын тоог нийт хүн амын тоонд харьцуулсаныг  зурагт харуулав. Нэг хүн өдөрт дунджаар 1200 грамм шингэн, 350 грамм өтгөн гадагшлуулдаг гэж тооцвол дэлхийн даяар нэг хоногт 2,1 тэрбум кг шингэн, 0,6 тэрбум кг өтгөн бохир нүхэн жорлонд хуримтлагдаж байгааг АНУ-ын судлаачид тогтоожээ.

    Ариун цэврийн хэрэгцээнд нүхэн жорлон ашигласнаар байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд учруулах хорт нөлөөлөл нь нүхэн жорлонд хуримтлагдсан хүний ялгадсын шинж чанар, ууршилт, задралд орох байдал, хөрсний усны түвшин, хөрсний бүтэц, газрын налуу, агаарын температур зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг. 

    Хүнээс гадагшлах шээсний 91-96% нь ус, үлдсэн хэсгийг эрдэс давс, органик нэгдлүүд эзэлдэг. Харин өтгөний 75%-г ус, үлдсэн 25%-г уураг, бактери, задраагүй өөх тос, нүүрс ус гэсэн  хэсгүүд бүрдүүлдэг. 

    Нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадсын шингэн хэсэг нь ууршиж агаарт шивтрийн хий дэгдээхээс гадна хөрсөнд шингэдэг бол өтгөн хэсэг нь нүхэн жорлонгийн ёроолд тунан бактерийн тусламжтайгаар задралд ордог.

    Нүхэн жорлонгийн бохир хөрсөнд шингэх үед өтгөн  ялгадсанд  агуулагдах халдварт өвчний нян зөөвөрлөгдөж хөрсний усыг бохирдуулдаг. Ийм нянгаар нэгэнт бохирдсон усыг унд, ахуйд хэрэглэснээр олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэн нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг.

    Дэлхий даяар нэг жилд 800 мянгаас багагүй тооны хүн нүхэн жорлонгоос бохирдсон усыг амьдрал ахуйдаа хэрэглэснээс үүдэн хорвоог орхиж байгааг 145 улсын тоон мэдээнд үндэслэн судлаачид тооцон гаргажээ. 

    Нүхэн жорлонгийн ёроолд хуримтлагдсан өтгөн нь агаартай болон агааргүй орчинд амьдрах чадвартай бактерийн тусламжтайгаар биологийн задралд буюу ялзралд орох замаар хэмжээ нь багасаж байдаг. Хүний өтгөний массын ойролцоогоор 7%-г  халдварт өвчний бактери болон өтгөн задлах чадвартай ашигтай бактери эзэлдэг. Нүхэн жорлонгийн өтгөн ялгадасын дээд гадаргуу нь агаартай орчин тул тэнд хүчилтөрөгчөөр амьсгалагч бактери аероб задралыг явуулдаг. Харин хуримтлагдсан өтгөний дотор агааргүй байдаг тулд тэнд хүчилтөрөгчгүй орчинд амьсгалах чадвартай бактери анаероб задралыг явуулдаг. Аероб задралын үр дүнд ус, нүүрсхүчлийн (CO2) хий, харин анаероб задралын дараа ус, органик хүчил, метаны (CH4) хий бий болдог.

    Нүүрсхүчил болон метаны хий аль аль нь дэлхийн уур амьсгалын дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийнүүд юм. Иймд нүхэн жорлонд хуримтлагдсан өтгөнд биологийн задрал явагдах үед хүлэмжийн хий агаарт дэгддэг байна.

    Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос нэг жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тооцсон. Тодруулбал хүний үйл ажиллагаанаас улбаалан дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний 2-4% нь нүхэн жорлонгоос үүдэлтэй юм. Иймд нүхэн жорлон нь тухайн орчны агаар, хөрсний усыг бохирдуулагч, нийтийг хамарсан халдварт өвчлөлийн эх үүсвэр бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцад сөргөөр нөлөөлсөөр  байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!