MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ

    С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад хороодын дарга нар чухал үүрэг гүйцэтгэнэ

    2018-04-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн дүүргүүдийн хорооны Засаг дарга нартай хийх уулзалтаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд Чингэлтэй дүүргээс эхлүүллээ. Уулзалтын эхэнд тэрээр“ Өнгөрсөн онд  хотын даргын хувьд 152 хорооны дарга нартайгаа Соёлын төв өргөөнд нэгдсэн уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн. Энэ удаагийн уулзалтыг ч дүүрэг тус бүрээр хийх шийдэлд хүрсэн. Учир нь дүүрэг, хороо бүрт өөр өөрийн гэсэн онцлог, тулгамдсан асуудал, өрнөх бүтээн байгуулалт бий. Тиймээс хотынхоо хойморь, хийморь болсон Чингэлтэй дүүргийн хорооны дарга нартай 2018 оны эхний уулзалтаа хийж байна” гэлээ.

    Түүнчлэн “Нийслэлийн ажил гэдэг зөвхөн хотын дарга гэдэг хүнээс хамаарахгүй. Энэ дүүрэг хороод гээд бүх шатны Засаг дарга нараас хамааралтай. Тэгэхээр та бид амь нэгтэй юм. Гаргасан шийдвэрийн хэрэгжилт иргэдэд хэрхэн хүрсэн болон шийдвэрлэлт ямар төвшинд байна вэ гэдэг хороодын Засаг дарга нараас хамаарна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нэг мөр хэрэгжих эсэх нь мөн та бүгдээс хамааралтай. Бид бүгдээрээ Монгол Улсын төрийн төлөөлөгч болж ажилладаг. Монгол Улсын төр, Засгийн газрын гаргасан шийдвэрийг бид хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Тиймээс  төрийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа хороодын дарга нарын ажлыг  сайжруулах, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс  нийслэлийн агентлаг, хэлтэс , газрын дарга нар хороодод ажиллаж байна. Ингэснээр ч бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Төрийн төлөөлөгчийн чиг үүргийг хүлээж байгаа албан тушаалтаны хувьд УИХ, Засгийн газар, Нийслэлээс гаргасан бодлого шийдвэр, хуулийг та бүхэн ягштал хэрэгжүүлэх нь  чухал юм. Тухайлбал Монгол Улсын УИХ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тогтоол гарсан. Засгийн газраас  шийдвэрээ гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд хорооны Засаг дарга нар манлайлан оролцож, түүхий нүүрсний хэрэглээг багасгах, сайжруулсан түлшээр хангах, шинэ технологи нэвтрүүлэхэд  иргэндээ дэм болж зөвлөмж өгч, хамтын хүчээр  агаарын  бохирдолыг бууруулах учиртай. Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрс түлэхийг хориглосон шийдвэр хэрэгжинэ.  Хэрэгжилтийг хангахын тулд хяналтыг сайжруулах нь та бидний хамтын ажиллагаанаас хамаарна. Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоос салсан түүх нь хяналтын тогтолцоо юм. Маш сайн хяналт, иргэдэд өгөх мэдээлэл, ухуулга явуулж байх шаардлагатай. Хэрвээ түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон өдрөөс хойш зөрчсөн аж ахуй нэгж, иргэн албан байгууллагуудад хариуцлага тооцно. Тэгэхээр хяналтаа сайжруулахад бид хамтарч ажиллана. Тиймээс энэ ажилд та бүхний оролцоо үүрэг нэн чухал. Бид нэг баг болж ажиллах хэрэгтэй” гэлээ.

    Монгол Улсын засгийн газраас энэ оны “ Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан төрийн анхан шатны нэгжид  сахилга, хариуцлагыг чангатгах талаар болон Улаанбаатар хотод хийгдэх  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил,  гэр хороололд баригдах “Сервис центр” төслийн  талаар , агаарын бохирдолыг бууруулахад хорооны даргын үүрэг  оролцооны тухай  мэргэжлийн агентлагууд , Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  мэдээлэл өгч, сургалт хийлээ.  Уулзалтад  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  М.Отгонбаяр болон холбогдох агентлагийн удирдлага оролцлоо.

    Чингэлтэй дүүрэг засаг захиргааны 19 нэгж хороотой. Үүний зургаан хороо төвийн, 16 хороо гэр хорооллыг хамаардаг байна. Нийслэлд нийт гэр хорооллын 202 мянган өрх жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлдэг бол ялгарч байгаа утаа агаарын бохирдлыг 80 гаруй хувийг бүрдүүлдэг юм. Түүхий нүүрсний оронд хэрэглэх шахмал түлшний хэрэгцээг 600 мянган тонн байхаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм. Түүхий нүүрсийг шахмал түлшээр орлуулснаар агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!