MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.ИНДРА: Усны судал, ундарга дайрах учраас НҮХЭН ГАРЦ барих ямар ч боломжгүй

    Б.ИНДРА: Усны судал, ундарга дайрах учраас НҮХЭН ГАРЦ барих ямар ч боломжгүй

    2018-03-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас энэ хавар эхлүүлэх бүтээн байгуулалтын ажил болох Замын цагдаагийн гүүрэн гарцын талаар дараах тодруулгыг авлаа. 

    -Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Энэ онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын ажил. Энэ талаар мэдээлэл өгнө үү?  
    -2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний томоохон ажлын нэг бол Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарцын ажил юм. Гүүрний барилгын ажил энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Энэ нь 96 тулгуур том багана, 3 рамптай, олон улсын стандартад нийцсэн олон түвшинт гүүр юм. Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэндээ гүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулцханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр баригдана. Уг гүүрний бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх байсныг ерөнхий гүйцэтгэгч компанитай харилцан тохиролцсоны үндсэнд хүн хүч техник хэрэгслийг нэмэгдүүснээр 1.6 жил болгож график төлөвлөгөөг баталсан. Нарны замын урд хорооллын хөдөлгөөн зохион байгуулалтыг гүүрний барилгын ажилтай холбоотойгоор босоо тэнхлэгийн замуудын 7 байршилд орц гарц нэмэх гол гудамж замуудыг хооронд нь холбох  ажлуудыг хийж байна. Одоо байгаа уулзвар нь зүүн тийш Нарантуул худалдааны төвийн уулзвар баруун тийш Энхтайвны гүүр, хойшоо Гадаад харилцааны яам, урагшаа Хоме плаза хүртэл түгжирдэг. Төмөрзамтай уг автозам нь нэг түвшинд огтлолцдог байсны улмаас осол аваар гарах, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл маш их гардаг. Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг хийснээр дээрх асуудлууд бүрэн шийдэгдэх болно. 
    -Уг гүүрэн гарцыг өндөр үнээр хийж байхаар нүхэн гарцыг хэд дахин хямд үнээр хийх боломжтой гэсэн яриа яваад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? 
    -Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа ойлголт төрүүлэхээр мэдээ явж, иргэдэд буруу ойлголт төрүүлж буй хэрэг юм.

    Замын цагдаагийн уулзварт нүхэн гарц барих ямарч боломжгүй. Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт нүхэн гарц гаргах зураг, ТЭЗҮ ч байхгүй. Мөн нарны замын урдуур Туул коллектор, төв магистрал шугам явж байдаг.

    Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн уулзварын урдах төмөр зам доогуур төв магистрал шугам болон усны судал явж байгаа гэсэн үг. 
    -Та үүнийгээ тодруулж тайлбарлахгүй юу?
    -Сөрөг урсгалаар 4 эгнээ зам бүхий нүхэн гарц хийж, түүгээр нийтийн тээвэр, том оврын автомашин зорчуулахын тулд 7-10 м газар ухаж байж сая нэг нүхэн гарцыг хийх боломж бүрдэнэ. Гэтэл тус газарт маш том усны судал, ундарга байдаг. Ийм учраас нүхэн гарц хийх нь ямар ч боломжгүй зүйл юм. Нөгөөтэйгүүр нүхэн гарцын замын дагуу налууг алсаас хийх ёстой байдаг.

    Алсаас хийхээр төлөвлөх юм бол урагшаа Дүнжингарав болон Оддын хотхоныг нурааж байж хийгдэх боломжтой гэсэн үг. Тиймээс ийм боломжгүй зүйлийн талаар боломжтой мэтээр худлаа ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж болохгүй.

    -Гүүрэн гарцын зургийн ажил хэзээнээс эхэлсэн бэ?
    -Замын цагдаагийн гүүрэн гарцын зургийн ажил 2012 онд буюу өмнөх засгийн үед хийгдсэн байдаг. Энэ зургийн дагуу бид бүхэн инженерийн шугам сүлжээ бусад ажлыг тодруулж ирэх сарын 1-нээс эхний ажлуудаа хийхээр төлөвлөөд байна. 
    -Бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбоотойгоор зам хаахаар ярьж байгаа. Та энэ талаар тодруулна уу? 
    -Зүүн дөрвөн замын бүтээн байгуулалт, Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээс гадна нийслэлд инженерийн шугам сүлжээний ажлууд төвийн бүсэд нэлээн хийгдэнэ. Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ. Үүнийг мэргэжлийн байгууллагынхан хамтран ярилцаж энэ зуны бүтээн байгуулалтын явцад хөдөлгөөний эрчим нэмэгдэх юм байна гэж үзээд “автомашины дугаарын тэгш сондгойгоор хязгаарлая” гэсэн саналыг иргэдийн дунд явуулсан байгаа. Зарим иргэн хязгаарлалтыг буруу ойлгон эсэргүүцээд байх шиг байна. Хязгаарлалт Бага, Их тойруу буюу хотын төв хэсгээр мөрдөгдөж, бусад хэсэгт үйлчлэхгүй. Мөн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт зөвхөн бүтээн байгуулалтын барилгын ажилүргэлжлэх хугацаанд явагдана гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!