MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт 1 сая юанийн тоног төхөөрөмж гардууллаа

    Налайх дүүргийн хүүхдийн эмнэлэгт 1 сая юанийн тоног төхөөрөмж гардууллаа

    2018-03-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллага БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд  Чингэлтэй дүүрэгт орчин үеийн стандарт бүхий Хүүхдийн амбулаторийн барилгыг  барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн 2017 оны 10 дугаар сард Налайх дүүрэгт 50 ор бүхий “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад оруулаад байгаа юм. “Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллагын тэргүүн, МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганбаяр хэлэхдээ “Нийслэл хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа хүүхдийн эмчилгээнд онцгой анхаарч байгаа манай төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 5 дүүрэгт Хүүхдийн эмнэлэг, амбулатори барих зорилт тавьж байна. 2022 онд төсөл ажлаа дүгнэнэ. Энэхүү төслийн хүрээнд Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмж, эмнэлгийн зориулалтын ор, инкубатор аппарат, нярай хүүхдийн шарлалтыг бууруулах төхөөрөмж зэрэг 1 сая юаний тоног төхөөрөмжийг гардуулж байна” гэлээ. 

    Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг”-т тоног төхөөрөмж гардуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон албаны хүмүүс оролцлоо.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хот эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадна тохижилтыг эрчимтэй хийж байна. Иргэд ч ам сайтай байгаа гэдгийг онцлон хэлье. Тухайлбал, Налайх дүүргийн 180 ортой нэгдсэн эмнэлэгт  өнгөрсөн онд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий засварын ажил хийсэн.  Хоёр ч авто замын шинэчлэлийг хийж дуусгасан. Энэ онд нэгдсэн эмнэлгийг мэс заслын тасагтай болгож иж бүрэн тохижуулах, рентген тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэнэ. Ойролцоогоор 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. “Хангарьд-Улаанбаатар” ТББ болон Хятадын Энхтайван хөгжлийн сангийн Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг, амбулатори барьж, тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шийдэж өгч байгаад хотын иргэдийн өмнөөсөө талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэг бол маш богино хугацаанд бүтээн байгуулалт нь өрнөж,  ашиглалтад орсон  орчин үеийн эмнэлэг юм. Бусад дүүрэгт жишиг болохуйц стандартыг нэвтрүүлж чадсан. 2017 оны 5 сарын эхээр бүтээн байгуулалтын ажил нь эхэлж, 10 сарын сүүлээр дуусч, ашиглалтад орсон, Налайхын иргэдийн талархлыг хүлээсэн бүтээн байгуулалтын ажил.  Иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд хотын удирдлагын зүгээс онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү эмнэлэг юм” гэж хэллээ.

    Налайх дүүргийн “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад орсноос хойш 1684 хүүхэд үйлчлүүлж, 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлсэн аж. “Энэ өвөл томуу, томуу төст өвчний үед ганц ч хүүхдийг газраар хэвтүүлж эмчлээгүй. Орны хүрэлцээ сайн байсан. Тоног төхөөрөмжийн хувьд мэс заслын, цусны төвийн болон нярай хүүхэд эмчлэх, оношлох тоног төхөөрөмжүүд ирсэн. Анх удаа Налайх дүүрэг цусны шинжилгээний төвтэй болж байгаа гэдгийг тодотгоё” гэж Налайх дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн дарга Л.Байгалмаа ярилаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!