MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нийслэлд ажиллалаа

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нийслэлд ажиллалаа

    2018-03-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өнөөдөр ажиллалаа. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах ажил, хаврын бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагаа зэрэг салбарын ажилтай танилцав.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Энэ жил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлууд өмнөх жилтэй харьцуулахад их хийгдэнэ. Улсын төсвөөр баригдах цэцэрлэг, сургуулийн 46 ажлын эрх Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас шилжиж ирсэн. Үүнтэй холбогдуулан газар чөлөөлөх ажил хийгдэж байгаа ч үнэндээ төсөвт газар чөлөөлөх мөнгийг тусгаагүйгээс асуудал гарч эхэлсэн. Холбогдох байгууллагуудын судалгаагаар дээрхи сургууль, цэцэрлэгийг барихад  урьдчилсан тооцоогоор 26 тэрбум төгрөгийн газар чөлөөлөх ажил хийх шаардлага тулгараад байна. Нийслэлийн удирдлагын зүгээс бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, зарим иргэн, аж ахуй нэгж, мөн дахин төлөвлөлтийн компаниудтай хүртэл зөвшилцөл хийж байна. Цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

    Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун “Энэ онд 34 сургууль, 52 цэцэрлэгийн барилгын ажил эхлэхээр улсын төсөвт суусан. Эдгээрээс 16 сургууль, 23 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 3 цогцолбор нийслэлд эрх нь шилжиж ирсэн. Одоогийн байдлаар нийт 17  сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Газар чөлөөлөх нөхөх олговорт 26 тэрбум төгрөг шаардлагатай байгаа” гэлээ.  

    Гэр хороололд “Сервис центр” байгуулахаар хийгдэж байгаа ажлын мэдээллийг  Нийслэлийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү  өгсөн. Өнөөдөр тендерийн зарыг олон нийтэд тарааж байна. Төлөвлөж байгаагаар  Чингэлтэй дүүрэгт баригдах эхний “Сервис центр”-ыг ирэх дөрөвдүгээр сард ажлыг эхлүүлж, 11 сарын эхэнд хүлээн авахаар тооцож байна. Нийслэлийн төсөвт уг төвийг барихад зориулж 5 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв.

    Нийслэлийн  нутгийн захиргааны байгууллагуудыг “Яармаг шинэ төв “руу нүүлгэх ажлын бэлтгэлийн талаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа. “2013 онд УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний хуулиар Яармаг орчмыг  хотын шинэ төв болгохоор хуульчилан тусгасан. Энэ ажил хуулийн дагуу хийгдэж байна. Нөгөө талаар дэд бүтэц, эрчим хүч, дулааны асуудал цогцоор шийдэгдсэн учраас хотын захиргааны байгууллага шилжихэд ямар нэгэн саад байхгүй. Хууль батлагдсанаас  хойш  7 жилийн турш Яармагийг хотын шинэ төв болгох зорилтод, төлөвлөгөөт ажил хийгдэж ирсэн төдийгүй шинжлэх ухааны байгууллагууд ч  судалгаа хийсэн байдаг. Тулгамдсан ганц асуудал нь уг байршлын газар олголтыг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж ирсэн. Тиймээс тус яамнаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн. Мөн НИТХ-д танилцуулахаар өргөн бариад байна” хэмээн танилцууллаа.

    Хотын дарга С.Батболд “Яармаг руу хотын захиргааг нүүлгэх асуудал нь хий хоосон улс төржилт биш. Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан хийгдэж байгаа ажил” гэж онцолсон юм. Мөн тэрбээр “Аливаа улсын  нийслэл тэлэх хамгийн оновчтой арга зам бол  захиргааны  байгууллагууд нь хотын төвөөс нүүх явдал гэдэг нь олон хотын хөгжлөөс ч харагдаж байна” хэмээгээд “Зөвхөн Яармаг гэлтгүй Хөшигийн хөндийн онгоцны буудал дагасан “Аэросити” хотын төлөвлөлтийн ажлыг ч нийслэл хот хийж эхэлсэн” гэдгийг тодотгосон юм.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Агаарын бохирдлыг бууруулах нь нийслэлийн тулгамдсан асуудал. Ирэх дөрөвдүгээр сард Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг УИХ-д танилцуулна. Иймд энэ сарын 28-нд болох Засгийн газрын хуралдаанд энэ асуудлаарх арга хэмжээний хэрэгжилт, төлөвлөлт, нэгдсэн бодлогыг хэлэлцүүлнэ. Хавар, зун болохоор утаа, агаарын бохирдлыг мартчихдаг, өвөл л ярьдаг байж таарахгүй. Энэ сарын 29, 30-нд болох Монголын эдийн засгийн чуулганы төлөөлөгчдөд шийдлүүдээ танилцуулж хэлэлцүүлнэ.

    Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон автозам энэ оны аравдугаар сард, шинэ нисэх буудал ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэнэ зэрэг Засгийн газрын шийдвэр гарсан. Дагуул хот, дэд төв, тосгон, үйлдвэрлэл, технологийн паркуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор хөрөнгө мөнгөнөөс эхлээд  бүх талын дэмжлэг үзүүлэхээр болсон. Зарим агентлаг, төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон. Засгийн газрын эдгээр зорилтыг ажил хэрэг болгох гарц, шийдлийг энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг хотын удирдлагуудад үүрэг болголоо. Тэрбээр түүхий нүүрс хот руу оруулахгүй байх шийдвэр амжилттай хэрэгжвэл Улаанбаатар хотын агаарын бохирдол 70-80 хувь буурах боломжтойг тэмдэглэв.

    Түүнчлэн гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахад Засгийн газар онцгой анхаарч байгаа. Газрын асуудлыг шуурхай шийдэх, ирэх сарын эхнээс барилгын ажил эхлэхгүй бол энэ онд амжихгүй. Иймд төсөв болон захиргааны ямар шийдэл, гарц байгааг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хотын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!