Монгол ардын намыг үүсгэн байгуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүхт ойн баярын хүрээнд МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монгол Улсын их хурлын дарга М.Энхболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс иргэдийн хамт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.