УИХ-ын өнөөдрийн чуулганаар импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА