MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Улаанбаатар смарт карт” ХХК-д ажиллалаа

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Улаанбаатар смарт карт” ХХК-д ажиллалаа

    2018-01-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад албаны хүмүүс Нийслэлийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн Шуурхай үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай таилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

    Уулзалтад Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, орлогч дарга Г.Доржпалам, Улаанбаатар смарт  карт ХХК-ий Ерөнхий захирал  Юүн Жун И,  гүйцэтгэх захирал Г.Батзориг, Үйл ажиллагаа хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ, Тээвэр үйлчилгээ, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал, болон бусад албаны хүмүүс оролцож, нийслэлийн нийтийн тээврийн салбарт хүндрэл бэрхшээлтэй байгаа асуудал, иргэдээс ирж байгаа гомдол санал болон  тус компаний зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудтай танилцаж, чиглэл өгсөн юм.

    Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын зүгээс  нийтийн тээврийн үйлчилгээний цэг байгуулах  саналыг хүлээн авч удаа дараа хэлэлцэж байсан. Энэ асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжиж, боловсронгуй болгох, зарим үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ үйлчилгээний цэгээс иргэд мэдээлэл авдаг, мөн картаа цэнэглүүлдэг, ямар автобусанд суух чиглэлээ хардаг, бүрэн камержуулалт хийгдсэн зэрэг  давхар үйлчилгээнүүдтэй байвал иргэдэд ашигтай. Нийслэлийн зүгээс хориглосон байршлуудаас бусад газарт хамтран ажиллахад бэлэн байна. Нийтийн  тээврийн салбарт шинэ шийдэл, технологи нэвтрүүлж байгааг дэмжинэ. Та бүхний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ санал санаачилга гаргаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд  бидний  зүгээс хамтран ажиллахад бэлэн байна” хэмээлээ.

    “Улаанбаатар смарт карт” ХХК-ий Ерөнхий захирал Юүн Жун И “Манай компани  бусад улс орнуудад үйлчилгээ явуулдаг туршлагатай компани.  Нийтийн тээврийн цахим үйлчилгээ хэрэгжсэнээр  иргэдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэх ёстой.  Бидний зүгээс санал болгож байгаа  үйлчилгээний  цэгээс иргэд картаа аль болох хүндрэлгүй  хурдан цэнэглээд авч явах ёстой гэсэн бодлогыг баримталдаг. Харин энэ цэг нь иргэдэд хамгийн ойрхон автобусны буудалд байвал зүгээр гэсэн зарчмаар төлөвлөгөө гаргасан. Бусад улс орнуудын жишгийг харахад мөн адил автобусны буудалд карт цэнэглэх төвөө ажиллуулдаг.  Олон улсад түргэн үйлчилгээний цэгүүд болох kfc,  burger king зэрэг сүлжээ газрууд өөрсдийн гэсэн  дотоод стандарттай.  Уг стандартаа биелүүлэхгүй бол салбараа  татан буулгадаг туршлага бий.  Хэрэв umoney  цэнэглэх төвтэй болвол бид ч гэсэн өөрийн гэсэн стандарттай болох төлөвлөгөөтэй байгаа. Камержуулалтын асуудлыг бас судалж байна. Камержуулалтын систем нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орчныг хянах зэрэг олон давуу талтай. Бид цаашид үйл ажиллагаа илүү сайжруулж,  иргэдэд ойр, хүртээмжтэй ажиллах болно” хэмээлээ.

    Улаанбаатар смарт карт компаниас нийтдээ 1557000 мянган карт борлуулсан ба үүнээс 1341000 мянга нь идэвхтэй ашиглагдаад явж байгаа юм байна. Үүнээс энгийн  том хүний карт 892000,  хүүхдийн карт 248000 тус тус борлогдсон байна. Мөн 104000  ахмад настан, 640 хөдөө орон нутгаас ирсэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 29000, оюутан 64000 тус бүр ашиглагдаж байгаа.

    Мөн тус компаний зүгээс  Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн  чиглэлийн  дагуу хязгааргүй зорчих нэг сарын хугацаатай карт гаргаж, том хүн 25000, хүүхэд 8000  төгрөгөөр авах боломжтой.  Мөн хөдөө орон нутгаас ирсэн иргэд 3600 төгрөгөөр түр карт авч зорчих боломжтой юм байна.

    Тус компаний зүгээс Хаан банктай  хамтран  “Ситипасс” карт гаргасан бөгөөд  иргэд заавал цэнэглэх цэг дээр очих шаардлагагүй. Банкны салбарууд болон  интернэт  банк, мобайл, АТМ-ээс цэнэглэх боломжтой аж.

    Мөн Юнител ХХК-тай хамтран NFC сим карт гаргажээ. Сим картын дотор чип суулгаж өгснөөр утсаараа автобусаны карт уншуулах төхөөрөмжтэй холбогдох боломжийг бүрдүүлсэн байна.

    Өнөөдрийн байдлаар тус компаний 499 цэг ажиллаж байгаа бөгөөд 317 нь түц  дэлгүүрүүд, 28 сонин борлуулах цэгүүд болон  И-март, Номин их дэлгүүр, юнител, скайтел, мобикомын гэрээт цэг гэсэн газруудад ажиллуулж иргэд картаа цэнэглүүлэх боломжтой ажээ.

    Мөн  100 хувь картын хэрэглээнд шилжих ажлын хүрээнд Нийслэлийн тээврийн газартай хамтран  картын  төвийг нэмэх, хэрэглэгчийн төвийг байгуулах, хугацаатай карт, апплейкшн гаргах, олон  нийтэд мэдээлэл өгөх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид umoney үйлчилгээний цэг байгуулах саналтай байгаагаа энэ үеэр илэрхийллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдөр амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!