MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Индра : 3үүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

    Б.Индра : 3үүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

    2018-01-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индратай ярилцлаа. 

    ДАВХАР ГҮҮРНИЙ АЖЛУУДЫГ ЭХЛҮҮЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ НЭВТРЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

    -Улаанбаатар хотод 2017 онд дөрвөн шинэ гүүрний ажлыг хаана эхлүүлсэн, өөр ямар ажлууд хийсэн бэ?

    -Өнгөрсөн онд Улаанбаатар хотод Нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгөөр нийт 56,4 тэрбум төгрөгөөр 40 төсөл бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар (НАЗХГ) хийж гүйцэтгэсэн. Гадаадын зээл, тусламжаар 134.9 сая долларын төсөвт өртөгөөр хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сонсголон, Яармаг, Замын цагдаагийн баруун урд уулзвар, Баянзүрх дүүргийн Туулын гүүрийг шинээр барих, хуучин гүүрийг засч, шинэчлэх ажлууд хийгдэж байна. Налайх-Чойрын 20.9 км авто замын бүтээн байгуулалтын зургийн ажил, газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд дууссан. Энэ онд барилгын ажил нь эхэлнэ. Дээрхи зам нь 1953 онд анх баригдаж цаашид засвар авах боломжгүй муудан шинэчлэх болсон. Тус замыг шинэчлэн өргөтгөснөөр Улаанбаатар хотын зүүн чигийн авто машины урсгал хөдөлгөөний саадгүй чөлөөтөй зорчих боломж бүрдэнэ. Өнгөрсөн онд Нийслэл хотийн төвийн дүүргүүдэд болон гэр хороололд нийт 14.1 км хатуу хучилттай авто замыг байгалийн чулуун замын хамт хийсэн. Мөн төвийн түгжрэл ихтэй 4 уулзварыг өргөтгөн шинэчилсэнээр авто машины хөдөлгөөний эрчим сайжирсан. Богд уулын арын аялал жуулчдад зориулсан авто замыг 264 машины зогсоол, нийтийн тээврийн автобусны буудлын хамт хийж гүйцэтгэсэн. Дарь-Эхийн уулзвараас Сансрын тойргийн хооронд явган хүний томоохон гүүрэн гарцын ажлыг хийсэн. Тус гүүрэн гарц нь сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн авто замыг теле камержуулах, гэрлэн дохиог шилэн кабельд холбох шугам сүлжээний ажлууд нэлээдгүй хийгдсэн. Энэ хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр холбогдох техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлууд хийгдэж дууссан.

    Дарь-Эхийн уулзвараас Сансрын тойргийн хооронд явган хүний томоохон гүүрэн гарцын ажлыг хийсэн. Тус гүүрэн гарц нь сүүлийн үеийн загвар, стандартын дагуу хийгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлсэн.

    -Өнгөрсөн онд эхэлсэн Баянхошуу, Хайлаастын замын ажил хэзээ дуусах вэ?

    -Улаанбаатар хотын гадна Тойруугийн Баянхошуунаас Чингэлтэй Хайлаастыг холбосон  зам барилгын ажлыг хийж дуусгасан. Үргэлжлүүлэн Хайлаастын уулзвараас Дарь-эхийн замруу холбох Сэлбэ гол дээгүүрх 52 метр урт гүүр, Дарь-Эхээс Монелийн уулзвар хүртэлх зам барилгын ажлыг 50 хувьтай хийж гүйцэтгэн 2018 ондоо багтаан дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр Улиастайн уулзвараас Да хүрээ зах, Шархадны эцсээс Хайлаастаар дамжин шууд  Баянхошуу, Зүүн салаа гээд хотын баруун хойд зүгт түгжрэлгүй чөлөөтэй явах боломж бүрдэх юм.

     -Энэ онд шинээр зам тавигдах уу?

     -Энэ онд Улсын төсөв, Нийслэлийн болон Замын сангийн хөрөнгөөр нийт 49,7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр нийслэлийн дүүргүүдэд 34 төсөл арга хэмжээний хүрээнд ээлжит зам засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, гол болон туслах замуудыг шинээр нэмж барих, өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэнэ. Тухайлбал,  Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замын ажил, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелын уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах зам гэх мэт олон ажлууд байгаа. Мөн дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн зүүн талд байрлах нохойтой хөшөөний уулзвараас 10 дугаар хорооллын Хермес төвийн уулзвар хүртэл нарны замаа дагаад дугуйн замын ажил хийгдэнэ. Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшнийх болгоно гэж тусгасны дагуу давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээр бид төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ.

    Тус гүүр  хийгдсэнээр Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Сансарын тунел хүртэлх,  Бөхийн өргөөний уулзвараас Кино үйлдвэрийн урдах уулзвар хүртэл үргэлжлэх авто машиний түгжрэл эрс буурч, иргэд ая тухтай саадгүй зорчих боломж бүрдэнэ.
     

    -Авто замын чанарыг сайжруулах чиглэлээр Жайкатай хамтарч гарын авлага гаргасан юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

    -Авто замын барилгын ажлын гүйцэтгэл, чанарыг сайжруулахын тулд Жайкатай хамтран гарын авлагыг 2017 онд гарган дагаж мөрдүүлэн ажиллаж байна. Захиалагч байгууллага гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа уг гарын авлагыг дагаж мөрдөхөөр тусгасан. Гарын авлага нь хатуу хучилттай авто замын доор хийгдэх далд ажлын барилгын материал бүрэн гүйцэт стандартын дагуу хийгдсэн эсэх, өгөгдсөн тоо хэмжээний дагуу хэрхэн хийгдэж байгааг тодорхой зай болгонд метрээр хэмжин хяналтын инженерийн хамт фото зургийг авч баримтжуулан коммист хүлээлгэн өгөх актад хавсаргаж заасан. Хэрэв фото зургийн баримтжуулалтыг хийгээгүй тохиолдолд уг замыг чанаргүй хийж гүйцэтгэсэнд тооцон хуулуулан хариуцлага тооцох юм. 

    ТӨЛБӨРТЭЙ АВТО ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

    -Нийслэлд зөвшөөрөл олгоогүй байхад төлбөртэй зогсоол байгуулсан газрууд олон байна. Зөвшөөрөл аваагүй байж, төлбөр авч байгаа нь хууль бус гэж хэлж болох уу?

    -2017 онд НАЗХГ, холбогдох бусад байгууллагуудын хамт  ажлын хэсэг байгуулж, шалгалтууд хийсэн, нийтийн эзэмшлийн зам талбайг дур мэдэн хааж, хууль бусаар иргэдээс төлбөр  хураан үйл ажиллагаа явуулж байсан 170 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож хариуцлага хүлээлгэсэн. Иргэн, аж ахуй нэгж өөрсдийн үйлчилгээний обьектын гадна байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөр хураан зөвхөн манай газраар үйлчлүүлсэн хүмүүст л зогсоол үнэ төлбөргүй гэж хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Авто зогсоолын хувьд өнгөрсөн  жил  шинээр 27 төлбөртэй авто зогсоолыг бий болгоод үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбай дээр төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлнэ.

    Төлбөртэй зогсоолын нийт орлогын  60 хувийг Авто замын сангийн хөрөнгийг бүрдүүлдэг гэсэн. Энэхүү мөнгийг юунд ашигладаг вэ?

    -Нийслэлийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлын тогтоолд нийтийн эзэмшлийн зам талбай дээр албан ёсны зөвшөөрөлтэй авто зогсоолуудаас хураамж авах үнэ тарифыг тогтоосон байдаг. Тогтоолынхоо дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, албан байгууллагуудын олсон ашгийн 60 хувь нь Авто замын санд төвлөрч, үлдсэн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, албан байгууллага авдаг. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!