Налайх
дүүргийн ЗДТГ-т нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байна.
Ажлын хэсгийг нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн
дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй
ажиллаж байгаа юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж
байгаа Бодлого төлөвлөлтийн тухай хууль, Нутгийн захиргааны байгууллагын
үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу үйл
ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шалган зааварчлах чиглэлээр
ажиллаж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.