MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » 1008 айлын орон сууц бүхий “НОГООН НУУР” хорооллын төслийн ажлын явцтай танилцлаа

    1008 айлын орон сууц бүхий “НОГООН НУУР” хорооллын төслийн ажлын явцтай танилцлаа

    2018-01-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНХАУ-ын Бугат хотын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны холбогдох төлөөлөгч нартай уулзаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, санал солилцлоо.

    Уулзалтад Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Д.Нямдаваа, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар, Орон сууц ашиглалт борлуулалтын хэлтсийн дарга П.Алтанхуяг, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, орлогч дарга Б.Азжаргал,  Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, Ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн дарга Б.Оюунтуяа болон БНХАУ-ын  Барилгын яамны орон сууц хариуцсан захирал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн захирал, хотын төлөвлөгөөний хүрээлэнгийн дарга зэрэг албаны хүмүүсийн бүрэлдэхүүн оролцов. Тус уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн зүгээс гэрхороололд дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд баригдахаар болсон “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлыг явцыг эрчимжүүлэх, өнөөгийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүслээ. Тэрбээр “Өнөөдөр уулзалтыг бидний зүгээс их хүндэтгэн үзэж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлын хүрээнд хэд хэдэн тодруулах зүйл байна. Нэгдүгээрт, бүтээн байгуулалтын ажлыг Бээжин констракшн хийх үү эсвэл өөр компани гүйцэгтэхээр болсон уу. Хоёрдугаарт, зураг төслийн ажил өөрчлөгдсөн учраас зураг төсөл хэзээ бэлэн болох вэ. Гуравдугаарт, барилгын ажлыг хэзээ эхлүүлэх вэ. Энэ талаар манай холбогдох албаны хүмүүст мэдээлэл өгөхийг хүсч байна.  Бид ажлын хүрээнд  Гадаад хэргийн яам бусад холбогдох байгууллагууд олон удаагийн уулзалт хийсэн. Нийслэлийн орон сууцны корпораци энэ төсөлд хамтран ажиллахаар болсон. Нийслэлийн удирдлагын зүгээс энэ төслийг хийж хэрэгжүүлэх тал дээр бүхий л талаас нь тусалж дэмжиж ажиллах болно” хэмээлээ.

    Бугатын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн өнөөгийн явцын талаар та бүхэнд танилцуулъя. Дахин төлөвлөлтийн ажлыг танилцуулга хийх найман ажилтан маань хэрэгтэй, шаардлагатай мэдээллийг өгөх болно. Өнгөрсөн жил нийслэлээс холбогдох албаны хүмүүс болон таньтай Бугат хотод уулзаж байсан. Миний бие БНХАУ-ын Бугатын тусламжаар  хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын хэсгийг ахлаж ажиллаж байна.

    Бидний зүгээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, Барилга хот байгуулалтын яаманд саналаа хүргүүлсэн. БХБЯамнаас аль нэг компанийг сонгох юм. Монголын цаг агаар онцлогт тохирсон чадвартай компани сонгож, чадвартай хүмүүсийг томилж ажиллуулах болно. Ажлын зураг төсөл эхний ээлжинд Хятад хэл дээр гарсан бөгөөд удахгүй та бүхэнд Монгол хэл дээр хөрвүүлж танилцуулах болно. Энэ төслийг манайх бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Бид төслийн ажлыг яаравчлах бүх арга хэмжээ авч ажиллана.  Бид өмнө нь ийм төрлийн олон төслийг амжилттай хийж гүйцэтгэж байсан. Монголын зүгээс бидэнд ийм их итгэлийг үзүүлж байгаад их баяртай байна” гэв.

    БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна.

    Иргэдийн чөлөөлсөн 4.2 га газарт  орон сууцны хороолол барьснаар төвийн шугам сүлжээнд холбогдоогүй айл өрхийг дулаан, цахилгаанаар хангана. Ингэснээр агаарын бохирдол буурч, иргэд тохь тухтай, эрүүл,  аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэх юм.

    Уг хотхонд  21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина. Түүнчлэн 160 ам.метр талбайтай худалдаа үйлчилгээний төв, тоглоомын талбай баригдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!