MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Дэлхийн байгаль орчны өдрийг амжилттай тэмдэглэлээ

    Дэлхийн байгаль орчны өдрийг амжилттай тэмдэглэлээ

    Мэдээ 2013-06-07
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана

    Энэ жилийн Дэлхийн Байгаль орчны өдрийнуриа тэмдэглэх Дэлхийн зочин орноор Монгол Улс сонгогдон Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бод Ид Хэмнэ - Хоол, хүнсний хаягдлыг багасгая  уриан дор энэ сарын 01-05-ны өдрүүдэд амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. “Байгальд ээлтэй гэр бүл” арга хэмжээгээр эхэлж таван өдөр үргэлжилсэн хөтөлбөрийг хааж өчигдөр олон улсын төлөөлөгчдийг оролцуулан хүндэтгэлийн хурал хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дэлхийн байгаль орчны өдрийг эх орондоо хүлээн авч зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт талархал дэвшүүлж, өнгөрсөн өдрүүдэд байгаль хамгаалал, ногоон хөгжлийн бодлого гэсэн үгстэй Монгол Улсын нэр хамт яригдсанд баяртай байгаагаа хэллээ. “Манай улсын хөгжлийн цаашдын стратеги ногоон хөгжлийн зарчимд тулгуурлана. Ийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар хариуцсан яамны статусыг дээшлүүлж, үндсэн чиг үүргийн яам болгосон” гэж Ерөнхий сайд тодотголоо. Түүнчлэн, монголчууд байгаль хамгааллын туршлагаараа үлгэр болохуйц соёл уламжлалтай ард түмэн болохыг монгол гэр сууцаараа жишээлэн ярьсан юм.

    НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер хэлэхдээ  “Ногоон хөгжлийн стратеги ирээдүйн сайн сайхны баталгаа болно. Монгол Улс Ногоон эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд баяртай байна. 2013 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын хувьд цаашид хамтран шинэ алхам хийх боломж олгосон өдөр юм.Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх тусам хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсээр байна. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй арга хэрэглэх хэрэгтэй. Уул уурхайн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, уул уурхайг улсынхаа ирээдүйн төлөө яаж хөгжүүлэх талаар сайтар төлөвлөх хэрэгтэй” гэсэн юм. Тэрбээр Хустайн байгалийн цогцолборт газартай танилцахдаа Тахийн унаганд нэр өгөх боломж тохион “Тунза” хэмээн нэрлэжээ. Энэ нь Зүүн Африкийнхны хэлдэгээр “Хайраа илэрхийлэх” гэсэн утгатай аж.

    БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан Дэлхийн байгаль орчны өдрийг амжилттай зохион байгуулсныг дурьдаад Ногоон хөгжлийн стратегийн баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд Байнгын хороо дэмжихээ илэрхийлэв.

    Хоолоо үлдээхгүй идсэнээр байгаль орчноо хамгаална

    Арга хэмжээ хүндэтгэлийн зураг авахуулснаар өндөрлөсний дараа БОНХ-ийн сайд С.Оюун, Гадаад харилцааны сайд Л.Болд, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн захирал Ёон Вүү Пак нар хэвлэлийн бага хурал хийв.

    Сэтгүүлчдийн тавьсан асуултуудаас анхаарлын төвд байсан нь хоол хүнсний хог хаягдал юм. Тухайлбал, Блүүмбэргт мэдээлснээр жилд 220 сая тонн хоол хаягддаг ба үүнийг булж устгадаг байна. Энэ нь метан хий ялгаруулан хүлэмжийн хийн хэмжээг нэмэгдүүлж байгаа аж. Энэ асуултад ноён Аким Штайнер хариулсан юм. Үүнд хоёр арга бий гэв. Эхнийх нь хүн төрөлхтөн хоол хүнсээ аль болох хаягдалгүй зохицуулах. Нөгөө нь метан хийг ашиглах. Хогийг эрчим хүч болгон ашиглаж чадвал давуу тал болох юм. Ер нь ногоон хөгжлийн талаар ярьж эхэлсэн цагаасаа эхлээд хогны асуудлыг хэрхэн шийдэх талаар давхар бодох хэрэгтэйг сануулав. Энэ жилийн Дэлхийн байгаль хамгаалах өдрийн уриа ч үүнтэй холбоотойгоор “сайн бод, зохистой хэрэглэ, аривлан хэмнэ” хэмээн зарлагдсан билээ.

    “Биологийн олон янз байдал-2013”  гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

    Дэлхийн байгаль орчны энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Биологийн олон янз байдал-2013” нэртэй гэрэл зургийн уралдааныг нэг жилийн хугацаатай зарласнаа мэдэгдэв. Уралдааны шилдэг бүтээлийг ирэх жилийн Дэлхийн байгаль орчны өдрөөр шалгаруулж олон нийтийн хүртээл болгоно.

    Байгаль хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хамгийн дөхөмтэй арга замуудын нэг бол гарт нь мэдрүүлж, нүдэнд нь ойртуулах замаар хамгаалах идэвх, сонирхлыг төрүүлэх явдал бөгөөд үүний нэг бодитой үйл ажиллагаа нь гэрэл зургийн болон видео уралдаан байдаг. Уралдааны үндсэн зорилго нь ургамал, амьтан, бичил биетэн, мөөг зэрэг байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах замаар найман настай балчираас наян настай буурайд амьд байгалийн онцлог, хайрлан хамгаалах мэдрэмж, идэвх сонирхлыг  төрүүлэхэд оршиж байгаа юм.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-04-30 20:42:00
    “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам"-ыг шинэчлэн баталлаа
    2025-04-30 14:04:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана
    2025-04-29 16:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ
    2025-04-28 19:33:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!