MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Байгаль орчны чиглэлээр 2017 онд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлууд

    Байгаль орчны чиглэлээр 2017 онд санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлууд

    2017-12-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас дараах бодлого, үйл ажиллагааг 2017 онд хэрэгжүүллээ. Үүнд:

    • Хөрсний доройтлыг бууруулах, агаар орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор нийслэлийн суурьшлын бүсийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл шинээр олгохгүй байхаар шийдвэрлэлээ.
    • Туул гол, түүний экосистемийг хамгаалах, байгалийн нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдлыг бууруулах” 1500 өрхийг хамарсан төслийг Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хэрэгжүүлж эхлэв.
    • Цэвэр технологи, бохирдолгүй хэрэглээг дэмжих зорилгоор бүрэн цахилгаан тээврийн хэрэгслүүдийг нийслэл хотын авто зам ашигласны төлбөр, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөв.
    • Интернет хяналтын систем, сансрын холбоо, дрон зэрэг дэвшилтэт техник, технологийг байгаль хамгааллын ажилд ашигладаг болов. Байгаль хамгааллын ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор идэвхтэн байгаль хамгаалагчийн эрхийг тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэдэд олгож, урамшуулалт морин эргүүлүүдийг өргөтгөн ажиллуулдаг боллоо.
    • Туул голын онцгой хамгаалалтын бүс болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд газар шинээр олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах болон түүнийг бусдад шилжүүлэхийг зогсоолоо. Голын онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаануудыг албадан буулгаж эхлэв.
    • Багахангай, Багануур, Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны төвлөрсөн усан хангамжийн эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүс, тэжээгдлийн мужийг тогтоох ажлыг эхлүүлэв.
    • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 1093 өрөмдмөл худгийг паспортжуулан, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага MNS 5924:2015 стандарт”-ын дагуу ариун цэврийн байгууламжтай байх шаардлагыг тавьж эхэллээ.
    • Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах, ахуйн үнсийг дахин ашиглах, хөл газрын ургамлаар хөрсний чанарыг сайжруулах, бохирдол шингээх өндөр чанартай ургамлын зүйлийг ногоон бүсийн ойжуулалт, тохижилтод ашиглах зэрэг технологийн судалгаануудыг хийж, хөрсний бохирдлыг байгалийн аргаар бууруулах алхмуудыг хийж байна.
    • Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр хэрэгжих 250 үйлдвэрлэл, үйлчилгээний төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, үйл ажиллагааны төрөлтэй уялдсан байгаль орчныг хамгаалах нэмэлт шаардлага, нөхцөл болзол тавьж ажиллаа.
    • Барилгын хэмнэлтийн хурдасгуур олон улсын санаачилгад нэгдэж, угсармал орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, эрчим хүчний аудит хийх төсөл хэрэгжүүлж эхлэв.
    • Гэр хорооллын бүсэд иргэдийн санаачилгад суурилсан, бохирдол бага ялгаруулах бие даасан дэд бүтцийг бий болгох зорилгоор “Ногоон технологитой хороо” төслийн уралдаан зарлаж, 46 иргэн, аж ахуй нэгжийг төслөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлээд байна.
    • Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран “Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэр” бодлогын баримт бичиг, хөрөнгө оруулалтын төслүүдийг боловсрууллаа.
    • Зуслангийн бүс дэх төрийн болон нийтийн үйлчилгээний чанарт хяналт тавьж, зохицуулалт хийх чиг үүрэгтэй “Зуслангийн мэдээллийн төв”-ийг ажиллуулж, орчныхоо тохижилт, гэрэлтүүлэг, камерын хяналт, харуул хамгаалалт, орц гарцаа бие даан шийдэх “Зуслангийн зөвлөл”-үүдийг иргэдийн оролцоонд тулгуурлан байгууллаа.
    • Тархац нутаггүй болсон тарвагыг зуслангийн бүсээс нүүлгэн шилжүүлэх, туурайтан амьтдад идэш, тэжээл тавьж өгөх биотехникийн арга хэмжээг авч, Зэрлэг амьтан хамгаалах, асрах төвийг байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр барьж ашиглалтад оруулав гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо
    2026-05-18 16:33:00
    Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана
    2026-05-18 12:17:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ирэх долоо хоногт махны үнийн дарамтыг бууруулах шийдвэр гаргана
    2026-05-16 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МАХНЫ ҮНИЙГ БОГИНО ХУГАЦААНД ТОГТВОРЖУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
    2026-05-15 19:26:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15 14:02:00
    Ерөнхий сайд Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана
    2026-05-14 19:58:00
    Шадар сайд Н.Номтойбаяр ХБНГУ-ын Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзлаа
    2026-05-13 17:37:00
    Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулна
    2026-05-13 15:05:00
    Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа
    2026-05-12 16:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!