MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » А.Хүрэлмаа: Төлбөрийн БАРИМТ олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй

    А.Хүрэлмаа: Төлбөрийн БАРИМТ олгоогүй байгууллагыг 1800-1288 утсаар мэдэгдээрэй

    2017-12-05
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    НӨАТ-ын зарим эргэлзээтэй асуудлаар нийслэлийн Татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

    Иргэдийн бүртгүүлсэн баримтыг цаад талаас “илгээгээгүй” гэсэн бичиг гардаг. Ийм нөхцөлд иргэн хаана хандах ёстой вэ?

    Энэ талаар өмнө нь мөн мэдээлэл өгч байсан. Хуулиндаа аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй, илгээгээгүй гэж гарсан тохиолдолд баримтаа устгаад дахин оруулсанаар автоматаар баталгааждаг. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал 1800-1288 дугаар руу залгаж НӨАТ-ын сугалааны дугаараар шалтгааныг тодруулна. Ихэнх тохиолдолд иргэн буруу шивсэнээс үүссэн байдаг. Иргэдийн зүгээс баримтын дугаарыг шалгаж оруулах, шивсэн баримт тань үнийн дүн зөрүүтэй, ААН илгээгээгүй төлөвтэй байвал тухайн баримтын ДДТД-аар шивэх боломжтой. Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал болон сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй. Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24:00 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сутаглаанд орох боломжтой.


    Иргэдийн гомдлыг хэр хугацаанд шийдвэрлэж өгдөг вэ?

    Манай 1800-1288 утсанд ирсэн гомдлыг хүлээн авч, харьяа татварын алба руу шилжүүлж, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Гомдол гаргасан иргэнтэй хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар утсаар хариу мэдээлэл өгч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1800-1288 дугаарын утсанд 2500 гаруй санал гомдол ирсэн байна. Ирсэн гомдлын 87 хувь нь төлбөрийн баримт олгоогүй, үүнээс кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан, хямдарсан бараанд НӨАТ олгохгүй, мэйл хаягаар илгээнэ гээд илгээгүй тохиолдлууд ихэнх хувийг эзэлж байгаа.

    Нийслэлийн хэмжээнд ирсэн гомдлын ихэнх хувийг худалдаа үйлчилгээний том төвүүдтэй Баянгол, Баянзүрх дүүргээс төлбөрийн баримт олгохгүй байна гэсэн гомдол эзэлдэг.

    Зарим худалдааны төв дугаар нь сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгч байна. Тавигдах шаардлага байдаг уу?

    Стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт олгох үүрэгтэй. Кассын машины стандартанд төлбөрийн баримт хэвлэх цаас, хор ямар байхыг тодорхой заасан байдаг, үүнийг биелүүлэх үүрэгтэй.

    Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой уу?

    НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй татвар төлөгч бүр төлбөрийн баримт хэвлэх үүрэгтэй. Төлбөрийг баримтыг POS буюу кассын машин, и-баримтаар хэвлэх боломжтой. Тиймээс иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт шаардан авах эрхтэй. Төлбөрийн баримт олгосноор үйлчлүүлэгч болон худалдан авагчдаа хүндэтгэж, сугалаанд оролцох болон НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломж олгож байгаа юм.
    НӨАТ-ын баримт хэвлэх машиныг авч чадахгүй байгаа байгууллагууд ч бий. Эдгээр байгууллагуудад хандсан ямар ажил хийж байна вэ?

    Нийслэлийн татварын газар Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн холбоотой хамтран энэ тал дээр ажиллаж байна. Тус холбооны гишүүн байгууллагууд иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд тохирсон боломжийн үнийн саналтай хэрэглэгч хүсвэл тайлан гаргах хэмжээний програм суулгасан хэвлэх машин санал болгож, мэдээлэл өгч, суурилуулан ажилладаг.

    Нэг хэсэг баримт хэвлэх төхөөрөмжийн үнэ нэлээд асуудал дагуулж байсан. 1.5 сая төгрөгөөр, түүнээс ч өндөр өртгөөр баримт хэвлэдэг төхөөрөмж авах ёстой гэх мэдээллүүд байсан. Яг энэ төхөөрөмжийн нэг бүрийн үнэ зах зээл дээр ямар ханштай байгаа вэ?

    Кассын машины талаар их зөв ойлголттой болох  хэрэгтэй. Татвар төлөгч өөрийн үйл ажиллагаандаа тохирсон кассын машин хэрэглэх нь зохистой. Төхөөрөмжийн хүчин чадлаас хамаараад үнэ харилцан адилгүй байдаг. Зах зээл дээр 30000 төгрөгөөс эхлэн зарагддаг.

    Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?

     Иргэд байр худалдан авсан төлбөрийн баримтаа өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Орон сууц анх удаа худалдан авч буй хүнд НӨАТ-ын тухай хуулинд зааснаар сугалаанд оролцох, НӨАТ-ын 2 хувийг буцаан авах болон ХХОАТ-ын хуулиар хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна. Тиймээс иргэн та төлбөрийн баримтаа заавал авах хэрэгтэй.

    Иргэдийн нэг хэсэг нь сугалаанд найдахаас  илүү хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдгийг хэлж байна. Энэ талаар.
    НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар сугалаанд болон НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт авах, суутган төлөгч биш татвар төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар  зөвхөн сугалаанд оролцох эрхтэй. Сугалаанд оролцох татвар төлөгчийн тоо нь буцаан олголт авахаас их байдаг. Жишээ нь: танд НӨАТ суутган төлөгч мөн болон биш татвар төлөгчөөс авсан 2 баримт байлаа гэж бодъя. Та 2 төлбөрийн баримтаар сугалаанд оролцоно. НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын төлсөн НӨАТ-ын дүнгийнх нь 2 хувийг буцаан авна. Хуулинд зааснаар 2018 оны эхний улиралд багтаж урамшууллыг иргэдийн дансанд шилжүүлнэ . Удахгүй иргэд урамшууллаа хэрхэн авах талаар мэдээллийг хүргэх болно.
    Ярилцсанд баярлалаа.

    Баярлалаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!