MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Иргэд амьдрах орчноо өөрсдөө сайжруулах боломж байна

    Иргэд амьдрах орчноо өөрсдөө сайжруулах боломж байна

    2017-12-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Баянзүрх дүүргийн 28-р хороонд иргэн Ш.Нарантуяа 2005 онд нүүн иржээ. Анх нүүж ирэхэд гудамж нь шавар, шавхайгаар дүүрсэн, хог хаягдалдаа дарагдсан, явган битгий хэл автомашинаар явахад ч хүндрэлтэй байж. Энэ асуудлыг шийдэхийн тулд хороо, дүүргээс авахуулаад бүхий л шатны байгууллагаар явсан ч амжилт олоогүй байна. Олон жил хөөцөлдсөний эцэст Ш.Нарантуяа өөрөө санаачлага гарган 2014 онд өөрийн амьдардаг гудамжныхаа 40 өрхийг нэгтгэж “Хуримтлалын бүлэг” үүсгэн байгуулжээ. Тэд, хуримтлуулсан мөнгөөрөө гудамжиндаа явган хүний зам тавиулсан байна. Ш.Нарантуяагийн байгуулсан бүлгийн үйл ажиллагааг ойр хавийн иргэд сайшааж, түүнээр зааварчлуулан мөн адил “Хуримтлалын бүлэг” байгуулж эхэлсэн аж. Ингэсээр ойр орчмын 200 гаруй өрхийг нэгтгэсэн 10 бүлэг бий болсон байна.

    Сайн дураар эвлэн нэгдсэн иргэдийн 10 бүлэг нэгдэн “Газар өмчлөгчдийн холбоо” ТББ-ыг байгуулсан аж. Тэд төрийн бус байгууллагаараа дамжуулан дүүргийнхээ “Хөгжлийн төв”-тэй хамтран төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан өөрсдийн гудамжиндаа сайжруулсан шороон зам тавиулсан төдийгүй гудамж замаа камержуулж, гэрэлтүүлэг тавиулан иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.

    БЗД-ийн 28-р хорооны иргэн Ш.Нарантуяа “Анх 2014 онд зөвхөн өөрийнхөө гудамжны өрхүүдийг нэгтгэн эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бий болгож, амьдрах нөхцөлөө дээшлүүлье гэсэн зорилгоор “Хуримтлалын бүлэг” байгуулж байсан. Эхний ээлжинд хуримтлалаараа гудамжны шавар шавхайнаас ангижрах үүднээс явган хүний зам хийсэн. Ойр хавийн айлууд “Хэн хийж өгсөн бэ” хэмээн ихэд сонирхож, мөн адил бүлэг байгуулсаар “Хуримтлалын бүлэг”-ийн тоо 10 хүрээд байна. Бид нэгдээд ТББ байгуулсан. Улмаар хашаа, хаалга зэргээ жигдлэх, камержуулах, гэрэлтүүлэг тавих, гудамж дундаа сайжруулсан шороон замтай болох зэргээр ажлыг хийсэн байгаа” хэмээн ярьж байлаа.

    Ш.Нарантуяа “Газар өмчлөгчдийн холбоо” ТББ-ыг төлөөлөн энэ сарын 7-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзжээ. Уулзалтын үеэр “Хуримтлалын бүлэг” нь өргөжсөөр ТББ болж өөрсдийн амьдарч буй орчноо хэрхэн сайжруулж байгаа талаараа танилцуулсан байна. Мөн нийслэлээс хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр” байгуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа Хотын даргад дуулгасан юм.

    Хотын дарга шинэ санал, санаачилга гарган өөрсдийн амьдрах орчноо сайжруулж, амьдрахад ая тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж буйд талархаж байгаагаа илэрхийлээд “Энэ ажлыг 100 хувь дэмжинэ. Хүн өөрийнхөө амьдрах орчныг сайжруулъя гээд явбал нийслэлээс яаж дэмждэг юм бэ? гэдгийг харуулмаар байна. Хамгийн түрүүнд танай хороонд хэрэгжих болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Энэ байдал өөрөө үлгэр жишээ болох ёстой. Бүр жишиг “Сервис центр” болоосой гэж хүсч байна” гэж байсан юм.

    “Инженерийн хангамжтай, цэвэр, бохирын нэгдсэн шугамтай болох талаар шат шатны байгууллагад хандаж үзсэн. Дэмжлэг аваад ажил эхлэх гэхээр л больчихдог байсан. Яг хаанаасаа болиулдаг байсныг хэлж мэдэхгүй байна.  Хоёр, гурван ч удаа ийм асуудал үүссэн. Ингээд иргэдийн итгэл буурч, идэвхи сулраад байсан. Харин нийслэлээс хэсэгчилсэн инженерийн хангамж бүхий “Сервис центр” байгуулах талаар сонсоод хотын даргатай уулзах хүсэлтэй өгсөн. Хотын дарга хүлээн авч уулзаад 100 хувь дэмжиж ажиллана гэсэнд талархаж байгаа. Гэр хороололд амьдарч буй иргэдэд хандан хэлэхэд бид бүгдийн амьдрах орчин цэвэрхэн, ая тухтай сайн сайхан байх нь өөрсдөөс маань хамгийн их шалтгаална. Иргэд өөрсдөө нийлээд, нэгдээд, санаачилга гаргаад явбал хороо, дүүрэг, төр засаг ч дэмжинэ” хэмээн Ш.Нарантуяа ярилцлагынхаа үеэр тодотгож байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!