MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Д.Амарбаясгалан: Газрын төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг

    Д.Амарбаясгалан: Газрын төлбөрөө хугацаандаа төлөхгүй бол хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг

    2017-11-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Газрын албанаас жил бүр газрын төлбөрөөр тодорхой хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ жилийн хувьд хэдэн төгрөг төвлөрүүлэх, биелэлт ямар байгаа, иргэн аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө төлөхдөө юу анхаарах ёстой зэргийг нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

    -Газрын төлбөр гэж юуг хэлж байгааг та эхлээд тайлбарлаад өгөхгүй юу?

    -Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Тэгэхээр нэг ёсондоо төр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчөө эзэмшүүлж, ашиглуулсны төлөө авч буй төлбөр юм.

    -Газар эзэмших, ашиглах эрхтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газрын төлбөрийг жилд хэдэн удаа төлөх ёстой байдаг вэ?

    -Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жилийн төлбөрийг тэнцүү хувааж улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлнө. Тухайлбал 1-р сарын 25, 4-р сарын 25, 7-р сарын 25, 10-р сарын 25-ны дотор төлөх ёстой. Газрын төлбөрийн онцлог нь тухайн улирлынхаа эхэнд төлөгддөг гэдгийг газар эзэмшигч, ашиглагч тэр бүр анзаардаггүй.

    -Хэрвээ заасан хугацаандаа төлөөгүй бол ямар арга хэмжээ авдаг вэ?

    -Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай мэдэгдэл өгч, заасан хугацаанд газрын төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй тохиолдолд төлбөр барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Мөн удаа дараа Газрын албанаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлэлгүй газрын төлбөрөө төлөхгүй байгаа газар эзэмшигч, ашиглагчийн газрын эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авдаг.

    -Газрын төлбөрөө удаан хугацаагаар төлөөгүй тохиолдолд иргэд мэдэгддэг үү?

    -Нийслэл, дүүргийн Газрын алба иргэн, аж ахуйн нэгжүүдэд бүгдэд нь газрын төлбөрөө төлөх талаар утас, мессеж, факс, цахим хаяг зэргээр холбогдож, газрын төлбөрийг нэхэмжлэн ажилладаг. Гэхдээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын гэрээ байгуулахдаа манай байгууллагад бүртгүүлсэн хаяг, утсаа өөрчилсөн тохиолдолд холбогдох боломжгүй байдаг. Тэгэхээр газар эзэмшигч, ашиглагч нар холбогдох хаяг, утас зэргээ өөрчилсөн тохиолдолд ирж мэдээллээ шинэчлүүлэх хэрэгтэй.

    -Энэ жилийн хувьд газрын төлбөрөөс хэдэн төгрөгийг төвлөрүүлэхээр тусгагдсан байгаа вэ. Биелэлт нь хэдэн хувьтай байна?

    -2017 онд нийслэлийн төсөвт Газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 27.2 тэрбум төгрөг төвлөрүүлэн биелэлт 89 хувьтай байна.

    -Ирэх онд газрын төлбөрөөс хэдэн төгрөг төвлөрүүлэх вэ?

    - 2018 онд Нийслэлийн төсөвт газрын төлбөрөөс 30.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

    -Иргэд газрын төлбөрийн талаар мэдээлэл авахыг хүсвэл хаана хандах ёстой вэ?

    -Газрын төлбөртэй холбоотой мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэс болон харьяа дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагч нарт хандаж болно. Мөн Нийслэлийн газрын албаны Gazar.ub.gov.mn хаягаар орж холбогдох мэдээлэлтэй танилцаж болно.

    -Газрын төлбөрийг яаж тооцдог вэ?

    -Газрын төлбөрийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолд үндэслэн эзэмшиж, ашиглаж буй нийт газрын хэмжээгээр тооцон боддог. Одоогоор мөрдөгдөж буй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь газрын үнэлгээний 5 бүс, газар ашиглах 15 зориулалтаар 1 м.кв газрын төлбөрийг тогтоосон байдаг.

    Жишээ нь, хотын төвд 700 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай эзэмшдэг гэж бодъё. Газрын төлбөрийн бүсийг 1 гэж үзвэл 1 дүгээр бүсэд үйлчилгээний зориулалттай газар 1 м.кв-д 440 төгрөгөөр бодогддог. Тэгэхээр жилийн газрын төлбөр нь 700 м.кв * 440 төгрөг = 308’000 төгрөг болж байна. Үүнийгээ 4 улиралд хувааж төлнө гэсэн үг.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!