MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын дарга С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөнтэй уулзлаа

    Хотын дарга С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөнтэй уулзлаа

    2017-11-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд оролцов.

    Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс  надтай болон НЗДТГ-ын зарим удирдлагатай уулзах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй НЗДТГ хамтарч ажилладаг бөгөөд олон сургалтыг зохион байгуулдаг. Нийслэл нь Монгол Улсын хүн ам, эдийн засаг зэрэг бүхий л үзүүлэлтээр 50-60 хувийг эзэлдэг. Нэг үгээр улсын доторх улс гэж хэлж болно.  Тиймээс авлигын асуудалд нэлээн анхаарал хандуулж ажилладаг. Өнгөрсөн оны сонгуулиас хойш бид бүхэн ажлаа аваад нэг жил хагасын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө олон ажлыг зохион байгуулаад байгаа билээ. Өчигдөрхөн бид 2018 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлээ  НИТХ- аараа батлууллаа. Нийслэлийн хэмжээнд “Авлигын эсрэг нийслэл” хөтөлбөрийг батлаад, 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2017 оны төлөвлөгөөгөөр бид 14 зорилт, хэрэгжүүлэх 29 арга хэмжээтэй байхаар боловсруулж батлуулсан. Төрийн байгууллагын хувьд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтэд нээлттэй ил тод байх явдал чухал юм гэдгийг тодорхойлоод энэ хүрээнд ажиллаж байгаа” хэмээлээ.

    АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Бид бүхэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн 4 дэх зөвлөл нь юм. Өмнө нь ажиллаж байсан Олон нийтийн зөвлөлүүдийн ажиллаж байх үеийн хууль эрх зүйн орчин энэ удаад өөрчлөгдсөн. Бид бүхний ажлын гол чиг үүрэг бол авлигын асуудлыг арилгах,таслан зогсоох, ард түмнийг соён гэгээрүүлэхэд оршиж байгаа. Манайх 15 гишүүнтэй. АТГ дангаараа авлигын эсрэг тэмцэж түүнийг арилгана гэдэг боломжгүй. Тиймээс ялангуяа төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч, удирдлагуудтай хамтран ажиллаж авилгын асуудлыг таслан зогсоох нь зүйтэй юм гэж бид үзэж байгаа билээ. Нийслэл бол том айл гэдгийг та түрүүн онцоллоо. Нийслэлийн харьяа агентлаг, дүүргүүдээр дамжуулан маш олон харилцаанууд явагдаж байдаг: Тиймээс хүнд суртал, албан тушаалынхаа эрх мэдлийг өөртөө буюу бусдад давуугаар олгосон байдал, магадгүй зарим удирдлагын гаргасан тушаал шийдвэр, захирамжууд хууль эрх зүйн алдаатай гарсан байхыг үгүйсгэхгүй. Бидний гол зорилго бол та бүхэнтэй ямар чиглэлд хамтарч ажиллах боломж байгааг ярилцаад 4 жилийн турш нягт холбоотой байж ажиллахын тулд санамж бичиг байгуулах саналтай байна. Манай байгууллагад одоогийн байдлаар 79 төрлийн гомдол ирсэн байгаа. Үүнээс цэцэрлэг, сургууль боловсролын байгууллагатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь нийслэлийн Боловсролын газартай салшгүй холбоотой гэж бид үзэж байгаа юм” хэмээгээд ирэх сарын 9-нд болох Авлигатай тэмцэх олон улсын өдөр нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх ажилд хамтран оролцох санал тавьлаа.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 9-нд болох олон улсын Авлигатай тэмцэх өдрийг АТГ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, хамтран ажиллахаа хэллээ. 

    Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хүлээсэн үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!