MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

    Улаанбаатар хотыг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлагдлаа

    2017-11-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус  1-р хуралдаанаар  “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх” үндсэн чиглэлийг баталлаа.  Үндсэн чиглэл нь  5 бүлэг, 400 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан  байна. 

    “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл“-ийн  “Эдийн засгийн өсөлт өрх бүрт“ бүлэгт  олон жилийн турш яригдаж байгаа  Багануур, Налайх, Эмээлт дэх үйлдвэрлэл технологийн паркт байрших үйлдвэрүүдийг сонгон  шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тусгасан байна.  Тухайлбал, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн хувьд эхний ээлжинд  10 үйлдвэрийг сонгон шалгаруулалт хийнэ.  Үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын  эхний үе шат хэрэгжсэнээр  4000 гаруй ажлын байр шинээр бий болгохоор тусгасан байна.

    “Хот байгуулалт, дэд бүтэц” бүлэгт Улаанбатар хот доторх төвлөрлийг  сааруулж, нэг төвт хотоос олони төв хотыг бий болгох зорилт тусгасан байна.  Сэлбэ, Баянхошуу дэд төвийн  дэд бүтцийн барилга угсралтын ажлыг үе шаттай эхлүүлнэ.  2018 онд энэ орчимд  цэвэр ус дамжуулах шугам 4 километр,  бохир усны шугам  4.9 километр,  дулаан дамжуулах шугам 1.1 километр,  авто зам  3.2 километр,  35 кВ ын цахилгаан дамжуулах шугам 1.8 километрыг барих ажлуудын  50 хувийг хийж дуусгах юм.  Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн  зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд  Хан уул , Баянгол дүүргүүдэд  301 айлын орон сууцыг  энэ онд ашиглалтанд оруулсан бол ирэх онд  816 айлын орон сууц  ашиглалтанд оруулахаар үндсэн чиглэлдээ тусгажээ.  Мөн  “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлэгт  хог хаягдал сэргээн ашиглах  150-200 мянган тонн хог хаягдал  шатааж, эрчим хүч, дулаан гаргах хүчин чадалтай үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ.  Нийслэлийн  орчны бохирдлыг бууруулах, өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж,  арчилгаа , хамгаалалтыг  98 гудамжинд  хийж, дүүрэг бүрт  бичил цэцэрлэг байгуулах зорилт туссан байна. “ Нийгмийн хөгжил” бүлэгт  эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд  Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр  10 загвар өрхийн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ.  Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжүүлнэ.  Нийслэлийн эрүүл мэндийн  байгууллагуудын барилгын засварын ажлыг гүйцэтгэж, түргэн тусламжийн парк шинэчлэлт хийнэ.  Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж,  2018 онд  Ерөнхий боловсролын  6 сургуулийг  3 ээлжээс гаргахаар төлөвлөсөний дээр  улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар  18.690 суудал бүхий  30 сургуулийн  барилгын ажлыг эхлүүлэхээр  “ Улаанбаатар хотыг  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” д  тусгасан байна.  Дээрх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С.  Батболдын удирдлагын баг ирэх оны төсвөө хийж, Нийслэлийн иргэдийн хуралдаа хуулийн хугацаанд өргөн барих юм.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас  “Нийслэлийн  эдийн засаг, нийгмийг  2017  онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг  хангалттай биелэсэн гэж үзжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!