MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодын батламжийг гардууллаа

    “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодын батламжийг гардууллаа

    2017-11-10
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас гэр хорооллын суурьшлын бүсэд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр иргэдээс гарсан шинэ санал, санаачилгыг дэмжиж, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд батламжийг нь гардуулан өглөө. 

    “Ногоон технологитой хороо” төслийн хүрээнд:

    1.Сэргээгдэх эрчим хүч: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ногоон чулуутын 11 дүгээр гудамж 94 тоотын 2 айлыг нарны панелиар цахилгааны хэрэглээ болон халаалтыг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт тосгоны 10 айл, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалан тосгоны 10 айл, БЗД-н 20-р хороо Бугын аманд 10 айлуудыг сэргээгдэх эрчим хүч бүхий нарны панелиар цахилгааны хэрэглээг шийдвэрлэсэн.

    Гэрэлтүүлэг шаардлагатай Сонгинохайрхан дүүргийн 32, 22, 20, 31 хороо, Сүхбаатар 13, 14, 17, 18 хороо, Баянгол дүүрэг 9, 11 хороо, Баянзүрх дүүрэг 17, 5, 11, 27 хороо, Хан-Уул дүүрэг 14-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийсэн.

    2.Зуухны шүүлтүүр: Баянгол дүүргийн 46 дугаар сургуульд суурилуулах Синтетик платин катализатор /Зуухны шүүлтүүр/ буюу хорт утааг шүүгч суурилуулсан.

    3.Цахилгаан халаагуур: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хэрэгжүүлсэн Монгол инженерүүдийн зохион бүтээсэн хэт ягаан туяаны цахилгаан халаагуураар 10 айл, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 37 дугаар гудамжны 10 айлд бүрэн ухаалаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй цахилгаан ялтсан халаалт, Сүхбаатар дүүргийн 16-р хороо 10 айлд ялтсан шалны халаагуур, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны 10 айл, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны нийт 20 айлд Монгол гэрийн Квант 23 цахилгаан халаалтын төхөөрөмжийг суурилуулах ажлыг тус тус хэрэгжүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн 210 м2 -тай хатуу түлшт нам даралтын зуухыг цахилгаан уурын зуухаар сольж суурилуулах ажил, БГД-н 21, 22-р хороодын байранд нам даралтын зуухыг буулгаж цахилгаан ууран бойлер суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн байна.

     4.Тохижилт: Гэр хорооллын суурьшлын бүсэд Сүхбаатар дүүргийн 19, 16, 1, 17, 12, 20, 15, 2-р хороод, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Баянгол дүүргийн 9, 14, 21-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлуудыг хийгээд байна. Төслийн хүрээнд мөн  сэргээгдэх эрчим хүч буюу нарны панелиар 2 айлын цахилгааны хэрэглээ болон халаалтыг, эрчим хүчний хүрэлцээгүй 30 өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг 62 өрхөд, төвийн шугамд холбогдоогүй гурван төрийн байгууллагад цахилгаан халаагуурыг тус тус суурилуулжээ. Гэр хорооллын суурьшлын бүсийн 13 байршилд хороодод гэрэлтүүлэг хүрэлцээгүй 16 хороонд нарны энергиэр ажилладаг эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байна. БГД-н 21, 22-р хороодын байранд нам даралтын зуухыг буулгаж цахилгаан ууран бойлер суурилуулах ажил, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт тосгоны сэргээгдэх эрчим хүчээр 10 айлын цахилгааны хэрэглээг шийдвэрлэсэн байна.

    Сүхбаатар дүүргийн 19-р хорооны тохижилт, Сүхбаатар дүүргийн 16-р хороо Эрчим хүчний хэмнэлттэй шалны халаагуур, Сүхбаатар дүүргийн 20-р хороо тохижилт, мөн гэрэлтүүлэг шаардлагатай Сонгинохайрхан дүүргийн 32, 22, 20, 31 хороо, Сүхбаатар 13, 14, 17, 18 хороо, Баянгол дүүрэг 9, 11 хороо, Баянзүрх дүүрэг 17, 5, 11, 27 хороо, Хан-Уул дүүрэг 14-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийсэн байна.

    Сүхбаатар дүүргийн 15-р хорооны тохижилт, СХД-н 28-р хороо цахилгааны хэрэглээ болон халаалт, СХД-н 21-р хороо Жаргалант тосгон 10 өрхийг хэрэглээний цахилгаан, БЗД-н 2-р хороо 10 өрх Монгол инженерүүдийн зохион бүтээсэн халаагуур, Чингэлтэй дүүргийн 7, 8, 13-р хороодод эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, БГД-ийн 46-р сургуулийн уурын зууханд шүүлтүүр тавьсан зэрэг ажлууд “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарчээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!