MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “БЯЦХАН ЗҮРХ БҮХНИЙ ТӨЛӨӨ” аяныхан Хүүхдийн клиник сувилалуудад хандиваа гардууллаа

    “БЯЦХАН ЗҮРХ БҮХНИЙ ТӨЛӨӨ” аяныхан Хүүхдийн клиник сувилалуудад хандиваа гардууллаа

    2017-10-27
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн 378 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хүүхдийн клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих, тусламж үйлчилгээнд ашиглах эд зүйлсийн хангалтыг сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, эмийн бус эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх санаачилгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс гаргаж 2017 оны 10 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хандивын аян өрнүүлсэн.

    Хандивын аянд НЗДТГ-ын хэлтсүүд, Нийслэлийн Засаг даргын харьяа 15 агентлаг, 3 ТББ, холбоо, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн, “Өнө-энх” сувилал зэрэг нийт 21 байгууллага хамрагдсан юм.

    Аяны хүрээнд цугларсан утлагын аппарат, бумба, хүүхдийн даралтын аппарат, чагнуур, пульсоксиметр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хооллох ширээ, живх, хүүхдийн ном, тоглоом, хүүхдийн саван, оо, сойз гэх мэт нийт 17 төрлийн нэн шаардлагатай хандивийн зүйлсийг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар Сонгинохайрхан дүүргийн 41, Баянзүрх дүүргийн 40, Хан-Уул дүүргийн  4 дүгээр Хүүхдийн клиник сувилалуудад гардуулан өглөө.  

    Хандивын аянд Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар бусдыгаа хошуучлан оролцлоо. Энэхүү аяныг өрнүүлснээр хүүхдийн клиник сувиллын тусламж үйлчилгээнд ашиглагдаж байгаа эд зүйл, тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч улмаар сувилуулж буй архаг, суурь өвчтэй хүүхдийн эрүүлжин чийрэгжих хугацаа багасч, өвчлөл эндэгдэл буурна гэж үзэж байна. Цаашид клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих ажлуудыг шат дараалан хийх ба харьяаллыг нь Боловсролын газраас Эрүүл мэндийн газарт шилжүүлэн сувиллын үйл ажиллагааг мэргэжлийн чиглэлээр хөгжүүлж, мэргэжил арга зүйн шуурхай, нэгдсэн удирдлагаар хангахаар холбогдох газруудад санал хүргүүлээд байна. 

    Хүүхдийн клиник сувилал нь өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн 3 хүртэлх насны архаг, суурь өвчтэй хүүхдүүдийг эмчилгээний хоол, эмийн бус эмчилгээ, байгалийн хүчин зүйлээр сувилан эрүүлжүүлж, сэргээн засах тусламж үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага.

    Нийслэлд төрийн өмчийн нэг нялхасын сувилал /Эрүүл мэндийн яамны харьяанд/, гурван хүүхдийн клиник сувилал /Нийслэлийн Боловсролын газрын харьяанд/ үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Баянзүрх дүүргийн 40 дүгээр сувилал нь 120, Сонгино-хайрхан дүүргийн 41 дүгээр сувилал нь 220 орны хүчин чадалтай бөгөөд өдрийн 8 цагаар, Хан-Уул дүүргийн  4 дүгээр сувилал нь 100 ортой, 24 цагийн үйл ажиллагаатай болно. Эдгээр сувиллууд нь хүүхдийн нас биеийн онцлогт нийцсэн хоолыг өдөрт 6 удаа өгдөг ба суурь өвчтэй хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэрэгцээг хоолыг баяжуулах, нэмэлт хоол, амин дэм өгөх зэргээр хангадаг бөгөөд иллэг, бариа засал, бумба, утлага, шарлага, усан эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг эмийн бус эмчилгээ хийж эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Дээрх сувиллуудад жилд дунджаар архаг, суурь өвчтэй 600 гаруй хүүхэд сувилуулдаг бөгөөд ингэснээр бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа
    2025-07-04 16:11:00
    Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-07-03 16:23:00
    Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар Засгийн газар, Монголбанк санал нэгдлээ
    2025-07-03 15:38:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжихэд Засгийн газар баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана
    2025-07-03 15:27:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой
    2025-07-03 12:04:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-07-02 18:59:00
    Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-02 18:24:00
    Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо
    2025-07-02 16:14:00
    3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа
    2025-07-02 14:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!