MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал

    С.Батболд: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал

    2017-10-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Салбар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар зэрэг албаныхан оролцов.  Хуралдааныг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын Захирагч С.Батболд үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Агаарын бохирдол нь нийслэл, Засгийн газар төдийгүй бүх түвшинд хамтарч ажилласны үр дүнд шийдвэрлэгдэх асуудал юм. Засгийн газрын тухай хуульд Засгийн газрын гишүүдийн хариуцсан ажлын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах асуудал тусгагдсан. Тэгэхээр Засгийн газар энэ асуудалд нэлээн хариуцлага, үүрэгтэй ажиллах юм.

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ жил зорилтот бүлгийн 3600 өрхөд сайжруулсан түлш бэлтгэж, сургууль, цэцэрлэг, эмнэлэгт 350 ширхэг дотоод агаарын чанарыг сайжруулах төхөөрөмж суурилуулах, нийтдээ 33 бие даасан болон уурын зуухтай аж ахуйн нэгж байгууллагуудыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох гэх мэт тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөн. Ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн ажлууд хийгдээд дуусч байна. Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Өнөөдөр болж буй салбар хуралдаанаар гэр хороололд үүсээд буй бохирдлыг хэрхэн, яаж бууруулах вэ гэсэн асуудлыг хөндлөө. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулбал агаарын бохирдлоос сална. Тиймээс орон сууцны хангамжийг сайжруулахын тулд энэ жил Азийн хөгжлийн банктай хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хурдацтай урагшлуулсан. Үүний дагуу гол тендерүүдийн ажил зарлагдаж, бүтээн байгуулалтын ажил нэлээн хийгдсэн. Мөн БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 74 байрлалд нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ёстой төвлөрсөн шугам сүлжээний ажлуудыг шийдвэрлэхээр болсон. Цахилгаан, дулааны шугам сүлжээний асуудлыг ингээд шийдчихвэл дахин төлөвлөлтийн компаниудын ажил маш томоор урагшлах юм. Мөн Ж.Эрдэнэбат сайд байх үедээ санаачилж хэрэгжүүлсэн 1000 айлын орон сууцны ажлын шавыг тавьсан гэх мэтчилэнгийн ажлыг үргэлжлүүлж байна.

    Түүнчлэн нийслэлээс Улаанбаатарт газрын сан үүсгэх зорилгоор иргэдэд газраа барьцаалан орон сууцныхаа урьдчилгааг төлөх боломж бүрдүүлсэн. Одоогийн байдлаар 30-аад иргэн энэхүү санд хамрагдсан байгаа. Гэр хорооллын өрхүүд хуримтлалгүй учраас ганц барьцаанд тавих зүйл нь газар байдаг. Харин газрыг банкууд барьцаанд авдаггүй. Үүнийг Улаанбаатар хот иргэдтэйгээ зөвшилцсөний үндсэнд гурвалсан гэрээ байгуулаад газрыг нь орон сууцны урьдчилгаа болгох ажлыг үр дүнтэй өрнүүлж байна. Цаашид илүү дэлгэрүүлээд ирэх жилээс Засгийн газраас дэмжлэг авбал нийслэлд бодитойгоор гэр хорооллын янданг цөөлж чадна.

    Улаанбаатар хотод жилдээ 30 гаруй мянган хүн шилжин ирдэг байсан. Харин нийслэлийн Засаг даргын зүгээс захирамж гаргаад агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд шилжилт хөдөлгөөнийг түр хориглосон. Үүний үр дүнд зөвхөн удаан хугацаагаар эмчлүүлэх, эрүүл мэндийн шалтгаантай эсвэл нийслэлд яндангийн тоо нэмэхгүйгээр ипотекийн зээлд хамрагдсан гээд 7800 иргэн л шилжиж ирсэн байгаа юм. Шилжиж ирсэн иргэдийн тоо ийнхүү 3 дахин буурсан нь тэр хэмжээгээр агаарын бохирдлын хэмжээ багассан гэсэн үг” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!