MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

    Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

    2017-09-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-ийн санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг бөгөөд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах "Аутсорсинг" тогтолцоог бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгост явуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Энэхүү төслийн хүрээнд есдүгээр сарын 7, 8-нд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д  зохион байгуулах юм. Тус өдөрлөгт оролцох хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болохыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Энэхүү өдөрлөгт  БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох  “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК, зэрэг Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх зэргийн компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ.  Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагжих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм. Бид 8-р сард Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийг амжилттай төгссөн 4 суралцагчийг БНСУ-руу явуулсан. Цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж энэ ондоо багтаад хорь, 2018 онд 100-150 залуучуудыг шинээр нэмж дадлагажуулах зорилготой ажиллаж байна.  “IT” -ийн салбар ирээдүйд  манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар болно гэж хардаг. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэв.

    Эм Кэй Ай Ти /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн боловч 2017 оноос нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлж эхэлснээр цар хүрээ нь улам өргөжиж олон нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна.  Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай юм. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсч байна” гэлээ.

    MKIT сургалтын төвийн захирал Ш. Төгсбаяр “Сургалтын төв маань зөвхөн мэргэжлийн ангиас гадна бусад хэрэглээний програмын ангидаа оройн цагаар иргэдийг сургаж байгаа. Бүх сургалт үнэ төлбөргүй. Харин мэргэжлийн ангиудад суралцах хүсэлтэй хүмүүсийг таван үе шаттайгаар шалгаруулж, тэнцсэн суралцагчдыг бүртгэн авч сургадаг. Нарийн мэргэжлийн сургалтууд гурван сарын хугацаатай явагддаг бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй хүн бүртгүүлсэн байгаа.  Тууштай, 70 хувиас дээш ирцтэй сууж чадсан, мөн шалгалтаа амжилттай өгсөн суралцагчдыг ажилд сонгон шалгаруулах, төслийн ажил гүйцэтгүүлэх гэх мэт дараа дараагийн үйл ажиллагаанд оролцуулах юм.  Ихэнх хүмүүс ирц хүрэхгүйн улмаас төгсөж чаддаггүй. Тиймээс суралцах хүсэлтэй иргэд маань хамгийн гол нь хичээлээ таслахгүй, идэвхтэй байх нь чухал гэдгийг хэлмээр байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

     

    “Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр

    Огноо

    Цаг

    Үйл ажиллагаа

    Газар

    Илтгэл тавих хүн (оролцогч)

    9/7

    (пүрэв)

    10

    00

    Нээлт, үйл ажиллагааны танилцуулга

     

    Нийслэлийн Иргэний

    танхим

    Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга (С.Сүх-Очир)

    15

    Зочид танилцуулах, нээлтийн үг

    Солонгос : Who is ХК, Мика, ХК, Ипал ХК, Ан Софт

     КОЙКА төлөөлөгчийн газар

    Монгол : Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, CITA (ХХМТГазар)Б.Чинбат дарга

    30

    Монгол улсын IT-н аж үйлдвэрийн ажиллах хүчний өнөөгийн байдал, Солонгос-Монголын IT салбар дахь харилцааны хэтийн төлөв

    CITA (ХХМТГазар)

    P.Эрдэнэбилэг дарга

    45

    Шагнал гардуулах ёслол, Break Time

    CITA (ХХМТГазар)

    Б.Чинбат дарга

    P.Эрдэнэбилэг дарга

     

    00

    Эерэг сэтгэлгээний талаар илтгэл

    “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар

    11

    15

    Олон улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлага, БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын хэтийн төлөв байдал сэдэвт илтгэл

    Солонгос Улсын гадаад хэлний их сургуулийн Профессор Ким Бён-Чу

    35

    БНСУ-ын IT компаниудын ажлын байрны хэтийн төлөв, ажил хайгчдын байр суурь сэдэвт лекц

    Мика ХК-ийн ерөнхий захирал  И Сан Сон

    55

    БНСУ-ын IT хөгжүүлэлтийн соёлын тухай танилцуулга

    Мика ХК-ийн ерөнхий захирал  И Сан Сон

    12

    15

    БНСУ-ын аж ахуйн нэгжийн ажил эрхлэлт болон төслийн оролцооны нөхцөл, бэлтгэл (Асуулт, Хариулт)

    Амарсанаа

    MKIT сургалтын төвийн менежер

    45

    Өдрийн цай(Break Time) 1Цаг30минут

    14

    00

    Ажлын ярилцлага (анхан)

    Өргөдөл гаргагчид дундаас сонгож ажлын ярилцлагын цагийг тус тусд нь мэдээллэнэ.

    MKIT сургалтын төвийн хичээлийн танхим

    Who is ХК, Мика ХК, Ипал ХК, Жи Ти Эн Эм Жи Эл ХХК (17:00 хүртэл)

    9/8

    (Баасан)

    10

    00

    Ажлын ярилцлага (2 дахь шат)

    Анхан шатны ярилцлагад оролцогчдоос сонгож цагийг мэдэгдэнэ.

     

    MKIT сургалтын төвийн хичээлийн танхим

    Who is ХК, Мика ХК, Ипал ХК, Жи Ти Эн Эм Жи Эл ХХК

     

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!