MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа

    Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа

    2017-07-18
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто  Замын Хөгжлийн газраас санал болгосон 37  авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.

    Өнөөдөр Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Орлогч дарга Б.Загдсамбар нар томоохон 9 авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын газар чөлөөлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Хамгийн түрүүнд Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх Автоплазагийн уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор хийгдэж буй замын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа. Тухайн замын трасст 2 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна. Албаны удирдлагууд үргэлжлүүлэн дараах замын газар чөлөөлөлтийн байдалтай  танилцлаа. Үүнд:

    • УБ хот-Хөшигийн хөндийн 32.2 км хурдны авто замын ажил: Хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8 га талбай өртсөн. Үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнөөс нийт 103 нэгж талбарыг авто замын трассаас бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 98 хувьтай байна.
    • Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол: БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөн, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрийн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны Газар зохион байгуулалтад тусгагдсаны газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Авто замын трасст нийт нийслэлийн Засаг даргын захирамжтай 5 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, дүүргийн Засаг даргын захирамжтай 6, нийт 11 нэгж талбар өртсөн. Гүүрийн ажлын трасст өртөж байгаа 11 нэгж талбараас 2017 оны 7 сарын 18-ны байдлаар 8 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна.
    • Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл:  Авто замын  трасст  Нийслэлийн Засаг даргын захирамжтай 9, Дүүргийн Засаг даргын захирамжтай 1 аж ахуйн нэгж байгууллага, хүнсний мухлаг, хими цэвэрлэгээний цэгийн үйл ажиллагаа явуулж байгаа 3 ТҮЦ нийт 13 нэгж талбар авто замын ажлын нөлөөлөлд өртөж байсныг 100 хувь чөлөөлөөд байна.
    • Сонсголонгийн гүүр: Сонсголонгийн гүүрийн төслийн хүрээнд газар чөлөөлөлтийн нөлөөлөлд 1 нэгж талбар өртсөнийг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 100 хувьтай байна.
    • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн газрын баруун уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүр: Гүүрийн ажлын нөлөөлөлд нийт 11 нэгж талбар өртсөнөөс 5 нэгж талбарыг  чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 45 хувьтай байна.
    • Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын трасст нийт 4 нэгж талбар өртсөн ба газар чөлөөлөлтийн ажлыг 100 хувь хийж гүйцэтгээд байна.
    • Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 127 нэгж талбар өртсөнөөс 76 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна.
    • Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт:Авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын 3.6км авто замын 3 км хэсэгт газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Газар чөлөөлөлтийн ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

    Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ч дэмжин хамтран ажиллаж өөрсдийн хүч, хөрөнгөөр газрыг чөлөөлөх ажилд идэвхтэй оролцож байна гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!