MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Ойн хөнөөлт шавжтай тэмцэх зөвлөмжийг танилцуулж байна

    Ойн хөнөөлт шавжтай тэмцэх зөвлөмжийг танилцуулж байна

    2017-07-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх тэмцлийн ажлыг 9300 га талбайд хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 4000 га талбайд гүйцэтгээд байна.

    Ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажлыг судалгаанд үндэслэн 2017 оны дөрөвдүгээр сарын 28–аас тавдугаар сарын 15-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр Тахилт, Баянголын ам, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа, зуслангийн чиглэлд Яргайт, Шадивлан, Зуунмод, Согоот, Баянбулаг, Хуурай мухар, Майхан толгой, Шаргаморьт, Санзай, Хандгайт, Их бага Баян, Халзан даваа болон Хараацай, Дружба, Ундраа хүүхдийн зуслан орчимд зохион байгуулж нийт 654 кг өндгийг булж устгав.

    Тэмцлийн ажилд олон улсад түгээмэл хэрэглэгддэг агротехник, механик, биологи, микробиологийн гэсэн үндсэн аргуудыг хослуулан хэрэглэж байгаа ба хортон шавжийн өндгийг түүж устгах ажлын явцад голомтот талбай дахь багц өндөгний болон багц дахь өндөгний тоо нягтшилыг судалж үзэхэд эрвээхийн тархалт, тоо толгой өсөх магадлалтай байна.

    Хэт халалт, хуурай гандуу байдал нь хортон өсөх бас нэгэн шалтгаан болдог бөгөөд өндөглөх үедээ гэрэлд татагддаг тул хот, суурин газарт илүүтэй ажиглагдана. Иймд нийслэлийн ногоон бүсийн ойд түгээмэл тархаад буй өрөөсгөл хүр эрвээхийн талаарх мэдээлэл болон түүнтэй тэмцэх зөвлөмжийг хүргэж байна.

    Онцлог шинж:

    • Өрөөсгөл хүр эрвээхий нь өндөг, хүрэнцэр, хүүхэлдэй, эрвээхий гэсэн үе шатуудыг дамждаг, бүрэн хувиралтай, амьдралын нэг жилийн мөчлөгтэй шавж юм. 
    • Хүрэнцэр 5-р сарын сүүлчээс 6-р сард маш идэвхтэй хооллоно. 7-р сарын сүүлчээр хүүхэлдэйд шилжиж мөн сарын сүүлч, 8-р сард эрвээхий нисч эхэлнэ. 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндгөө хад асга, уулын энгэрт, элбэгшсэн үедээ байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахаад өөрөө үхдэг.
    • Гэрэлд дуртай, шөнийн идэвхтэй (22:00-02:00), нүүдэллэх хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг.
    • Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх эрсдэлтэй.
    • Хүрэнцрийн үе шатандаа мод, бутны навч шилмүүсээр хооллож ойн санд хөнөөл учруулдаг.

    Урьдчилан сэргийлэлт:

    • Идэвхтэй цагуудад нь тагт, цонхоо хаах
    • Тагт, цонхондоо хамгаалалтын тор хийх
    • Өндөг  шахах боломжтой газруудыг шалгаж байх
    • Өндөглөсөн газруудыг цэвэрлэх
    • Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх

    Устгах аргууд:

    • Мэргэжлийн байгууллагууд өндөг үед нь механик буюу гараар түүж, хүрэнцэр үед нь авиахимийн болон микробиологийн аргаар, бие гүйцсэн эрвээхий үе шатанд нь феромонт болон гэрлэн урхи ашиглан устгадаг.
    • Гэрийн нөхцөлд өндгийг хусаж тухайн газрыг угаалгын нунтаг ариутгагчаар цэвэрлэх, модон дээрх хүрэнцрийг доргиож унагах эсвэл түүж авах аргаар устгах бол ихээр цугласан эрвээхийг 20-30 см ухсан нүхэнд булж устгана. Ингэхдээ бээлий, амны хаалт, нүдний шил хэрэглэх шаардлагатай. гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!