MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Уяачдыг энэ сарын 9-нд бүртгэнэ

    Уяачдыг энэ сарын 9-нд бүртгэнэ

    2017-07-06
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хурдан морины салбар хорооноос  Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодологын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх нар оролцов.

    Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар “Долоодугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны морьд уралдана. Долоодугаар сарын 11-нд азарга, их нас, долоодугаар сарын 12-нд соёолон, дааганы уралдаан болж зургаан насаа стадионд цоллуулах ажил зохион байгуулагдана. Уяачдын наадам Хүй долоон худагт долоодугаар сарын 13-нд зохион байгуулагдана. Уяачдын наадмаар эрлийз, дээд, дунд, бага насны морьд уралдах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уяачдын бүртгэлийг  долоодугаар сарын 9-ний өдөр 08.00 цагаас Хүй долоон худагт хийж эхэлнэ. Зай хугацааны хувьд хуучин зайгаараа уралдах нь зүйтэй юм байна гэж шийдвэрлэсэн байгаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхөөс сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уралдсан морьдоос шинжилгээ авна гэж заагаагүй учраас бид хуулийнхаа дагуу ажиллана. Энд дашрамд дуулгахад Үндэсний соёл амралтын хүрээлэн Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран унаач хүүхдүүдийг паркт 5 хүртэлх тоглоом тоглуулах эрхийн бичгээр урамшуулж байгааг хэлье” хэмээлээ.

    ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Эрлийз морьдыг ялгах асуудал яригдаж байгаа. Яг энэ дагуу чиг үүрэг өгөгдөн, ажиллаж байна. Эрлийз морьдыг ялгахдаа биеийн ерөнхий галбир, сэрвээний өндрийг үндсэн үзүүлэлт болгоно. Сэрвээний өндрийг нас насаар нь тодорхой зааж өгсөн байгаа” гэв.

    Хурууны хээн цахим бүртгэлээр уралдаанч хүүхдийг бүртгэх учраас заавал уяач,  уралдаанч хүүхдийн  хамт ирж бүртгүүлэх шаардлагатай

    Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Алтансүх “Үндэсний их баяр наадмын үед хүүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж,  болзошгүй эрсдэлээс урьдчилан  сэргийлэх ажлыг  зохион байгуулж байна.  Жил бүрийн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулах хорооны  ажлын хэсэгт орж хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлдэг. 

    Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн, наршсан, морь малд дайруулах эрсдэлтэй хүүхдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгаалал-108” гэрийг барьж, долоодугаар сарын 10-13-ны хооронд ажиллана.  Уралдаанч хүүхдийг бүртгэл 2017 оны долоодугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Хүй долоон худагт  явагдана.  Энэ жилээс уралдаанч хүүхдийг хурууны хээн цахим бүртгэлээр  бүртгэж, эрсдэлийн түвшин тогтоох программд мэдээллийн бааз үүсгэх ажлыг шинээр хийнэ. Хурууны хээн цахим бүртгэлийг нэвтрүүлснээр уралдаанч хүүхэд бүрт дугаар олгогдож, хэдэн наснаас эхлэн хэдэн жил морь унаж байгаа, оролцсон уралдааны мэдээлэл, уяачын мэдээлэл, гаргасан амжилт, учирсан эрсдлийн мэдээлэл, сургуульд хамрагдалт, үзүүлсэн үйлчилгээ зэрэг бүх мэдээллийг хянах боломжтой болж байгаа юм.  

    Хурууны хээн цахим бүртгэлээр уралдаанч хүүхдийг бүртгэх учраас заавал уяач,  уралдаанч хүүхдийн  хамт ирж бүртгэл  хийлгэх шаардлагатай.  Бүртгүүлэхээр ирэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан баримтыг авч ирэх хэрэгтэй” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!