MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна

    Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна

    2017-06-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон  орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм.  Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх айлууд хөрсний бохирдол ихтэй, төвлөрсөн халуун дулаанд холбогдоогүй, хотын төвийн хөдөө тосгон болсон байсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн  захирамжаар “Гандан аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Аялал жуулчлалын жишиг гудамж байгуулах бүтээн байгуулалтын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга  Э.Анар,  Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх,  Гэр  хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс, тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо.

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан байдаг. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгоно” гэж заасны дагуу Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажил эхлүүлээд байна.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  хэлэхдээ “Гандантэгчэнлин хийд орчим бол Улаанбаатар хотын түүх соёлтой салшгүй холбоотой. Энэ хэсгийг хэрхэн өөрчилж, ая тухтай орчныг бий болгох вэ гэдэг тал дээр үе үеийн хотын дарга нар анхаарлаа хандуулан ажиллаж байсан. Өнөөдрийг хүртэл бодитой өөрчлөлт хийж чадаагүй. Уламжлалт хэв маягийг нь хадгалж, орчин үеийн суурьшлын бүс болгоход бүтээн байгуулалтыг өрнүүлэх хэрэгтэй. Иргэдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх вэ гэдэг нь хүнд асуудал. Гандан орчмын хэсэгт урд нь нэг ч удаа газар чөлөөлж бодитой ажил хийж байгаагүй. Бид иргэдтэйгээ ярилцаж тохиролцсоны дүнд энэ ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна”  гэж онцоллоо.

    Эхний ээлжийн жишиг гудамжийг барьж байгуулахад чөлөөлөх шаардлагатай 67 нэгж талбараас 7 нэгж талбарын газрыг чөлөөлж, 42 нэгж талбартай гэрээ байгуулаад байгаа аж. Иргэдийн дэмжлэг өндөр байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна. Аялал жуулчлалын гудамжны барилгын загвар төслийг гаргахдаа нэгдүгээр давхартаа шашны болон соёл, дурсгалын худалдаа үйлчилгээг иргэд нь өөрсдөө ажиллуулдаг, хоёр болон гуравдугаар давхартаа амьдардаг байхаар төлөвлөж байгаа юм. Газраа чөлөөлсөн иргэдийг түр оршин суух орон сууцаар хангах юм. Хотын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд өнөөдөр Улаанбаатар хотын захирагч С.Батболд түр оршин суух байрны түлхүүрийг гардуулан өгсөн юм. Бүтээн байгуулалт дуусахаар тэд шинэ орон сууцандаа орно гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!