MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сургууль, цэцэрлэг бүхий 1008 айлын орон сууц баригдана

    Сургууль, цэцэрлэг бүхий 1008 айлын орон сууц баригдана

    2017-06-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    БНХАУ-ын Засгийн газраас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Энэ ажлын эхлэл болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур” хороолол барихаар өнөөдөр барилгын шав тавилаа. Шав тавих ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон дүүргийн иргэд, оршин суугчид оролцлоо.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол Улсын Засгийн газраас нийслэл хотынхоо иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн төлөө олон ажил хийж байна. Нийслэл хотод хамгийн тулгамдсан асуудал бол агаар, орчны бохирдол юм. Бид үүнийг хэрхэн шийдэх талаар Улаанбаатар хотын захиргаа, Засгийн газар, УИХ-ын түвшинд байнга ярилцаж, хэлэлцсээр байна. “Ногоон нуур” орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдсэн 1008 айлын орон сууц баригдана. Хашаа байшинд амьдарч байгаа 1008 өрх энд орно гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээрээ бид дахин 70 га газар чөлөөлж авах юм. Энэ газар дээр дахин орчин үеийн орон сууц барина. Ийм бодлогоор орон сууц, хотхоны үргэлжлэл явах юм” хэмээн хэллээ.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Засгийн газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж буй энэхүү орон сууцны хорооллын төсөл хэрэгжсэнээр цаашид гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах, дэд бүтцээр хангахад томоохон түлхэц өгч, түүнийг хурдацтай хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Энэхүү 1008 айлын орон сууцны 50 хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийг өөрийн орон сууцандаа ортол газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр шийднэ. Үлдсэн 50 хувьд агаарын бохирдол хамгийн өндөртэйд тооцогддог нэг, хоёрдугаар бүсийн 182612 өрхөөс “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан”-ийн дэмжлэгтэйгээр урьдчилгаа 30 хувиа төлүүлсэн иргэдийг оруулахад чиглүүлнэ” гэлээ.

    Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил “Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагуудтай хамтран гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь иргэд газраа өгөөд хэзээ орон сууцандаа орохоо мэдэхгүй нөхцөл байдал үүсч байсан. Тэгвэл бид эхний ээлжинд Сүхбаатар дүүрэгт чөлөөлөөд байсан 4.2 га газарт 1000 айлын орон сууц бариад иргэдээ оруулсаныхаа дараа газрыг нь чөлөөлж аваад дахин барилга барих боломж бололцоог бүрдүүлнэ” хэмээлээ.

    “Ногоон нуур” орон сууцны хороолол нь 960 суудал бүхий сургууль болон цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэж өгсөн 21 давхар бүхий найман блок барилгаас бүрдэж байгаа аж.  Мөн ирэх жилийн долоодугаар сар гэхэд бүрэн ашиглалтад өгөхөөр ажлаа эхлүүлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!